| |
Гадаа урин дулаан цаг ирж хүн малын зоо тэнийгээд сайхан байна. Гэвч сайны хажуугаар саар зүйл бас байна. Хаврын цагаар хөрсний бохирдол байгаа хэмжээнээс хэтэрдэг. Үүнээс үүдээд янз бүрийн өвчлөл ихэсдэг. Тухайлбал, цусан суулга, сальмонеллёз, энтеровирусын халдвар зэрэг халдварт өвчнүүд нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Ер нь хөрсний бохирдол үүсгэж буй нэг хүчин зүйл нь үерийн нэртэй бохирын далангууд. Тухайлбал Бөмбөгөр захын хажуугаарх үерийн даланд тэр хавийн айл өрх шөнө, өвөл зуныг ялгалгүй хог хаягдал, бохир усаа асгана. Энэ бүхэн нь зуны цагт элдэв үнэр танар ялгарч хөрснөөс гадна агаар бохирдуулна. Харин энэ талаар тус хорооны Засаг дарга "Гандангийн дэнжийн хөрс дагтаршсан цэвдэгтэй учир айлууд бохирын цооног, "00” ухах боломжгүй. Тиймээс үерийн далан руу бохир ус, зарим нь бохироо хийх нь ч бий. Дээр нь "Бөмбөгөр” худалдааны төвийн наймаачид хог хаягдлаа байнга асгадаг” хэмээж байсан байгаа юм. Тэгэхээр энэ бүх бохирдолтойгоо төрийн анхан шатны нэгж болох хороо багийнхан нэгдсэн байгаа юм.
Мөн гэр хорооллын айл өрхийн ихэнх хувь нь стандартын бус 00-той. Энэ ч хөрсний бохирдлыг бий болгож байгаа нэг үндэс болж байгаа юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

