| |
АТГ-аас өчигдөр төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг нийтэд ил зарлалаа. АТГ-ын даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар тушаалаар "Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг баталсан.
Дээрх хууль, журмыг үндэслэн Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нийт 236 албан тушаалтны 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан юм.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч хэдэн төгрөгийн орлоготой, хэр их хөрөнгөтэй нь олны анхаарлыг ихэд татаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга жилийн орлогоо 19 сая төгрөг, гэр бүлийн орлого 24 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн ХОМ-тэй харьцуулбал жилийн орлого нь 111 саяар, гэр бүлийн орлого нь 7 саяар буурсан байгаа юм. Тэрбээр өнгөрсөн жил ХОМ-ээ мэдүүлэхдээ жилийн орлого 130 сая, гэр бүлийн орлого 31 сая хэмээн мэдүүлж байсан аж.
Харин 912 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууц, 282 сая төгрөгийн үнэтэй LEXUS-570 машин, 12 сая төгрөгийн нэг адуу, 35 сая төгрөгийн үнэт эдлэл, 3 сая төгрөгийн хадгаламж нь яг хэвээрээ байна.
Авлага, зээл өргүй. Баялгийн хувь ХК, Женко тур бюро ХК, Женко тур бюро ХК, Түмэнхишигтэн ХХК, ХИД ХХК, Вэбсофт ХХК, Талх чихэр ХК, Баянгол зочид буудал ХК, Ай номадик ХХК, Эрдэнэс таван толгой, Наран баянбүрд хоршоо, Их Монгол Чага Интернэшнл ХХК, Баян-Исгрийт ХХК, Өүпэнспейс ХХК, Женко тур бюро ХК, Мах-Импэкс ХК, Ардчилал сонинд хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.
Б.Анир
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

