logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

ТЕХНОЛОГИЙН ЭРИНИЙ ЖААЛУУД СУРАХ БИЧИГГҮЙ НЬ ЗАВХРАЛ

Бичсэн:zulaa
2018/03/29/, 13:17
Tweet

ТЕХНОЛОГИЙН ЭРИНИЙ ЖААЛУУД СУРАХ БИЧИГГҮЙ НЬ ЗАВХРАЛ

 

Ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон мэдлэг олгоход сурах бичиг хамгийн чухал. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа оюун тархинд чухам ямар үр тарих вэ гэдэг нь сурах бичгээс ихээхэн хамааралтай учраас зохиогчид нь агуулга, арга зүй, зохиомж, чанар гээд бүх зүйлд сайтар анхаардаг нь дэлхийн жишиг.

Гэтэл сүүлийн жилүүдэд Монголын төр, засаг сурах бичиг зохиох ажилд төдийлөн ач холбогдол өгөхгүй, цагийг нь тулган хам хум юм хийж, ард нь гардаг болсон. Дараа оны сургалтад ашиглах сурах бичгийг зохиох сонгон шалгаруулалтыг бүтэн жилийн өмнө зарлаж дүгнээд, хэвлэлтэд бэлтгэдэг байсан урьдын цаг нэгэнт ул болов.

Сүүлийн гурав, дөрвөн жил ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг зохиох, хэвлэх мөнгийг хамтад нь "луу унжин” байж улсын төсвөөс гаргахдаа цагийг нь хэт тулгадаг болсны уршгаар олон хүүхэд гар дээрээ тавих номгүй хичээллэж буй. Наад зах нь, 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилд арванхоёрдугаар ангийн хүүхдүүд сурах бичиггүй явсаар зуныхаа амралттай золгох гэж байна. Энэ нь "Төгсөх ангийн хүүхдүүдийнхээ сурах бичгийг зохих агуулга, стандартад нийцүүлэн зохиож, чанартай сайн хэвлээд өгье” гэсэндээ хоёр жил дамжин "нухаж” байгаа хэрэг яавч биш билээ.

Арванхоёрдугаар ангийн математик, мэдээллийн технологи, монгол хэл, үндэсний бичиг, уран зохиол, дизайн технологи, англи, орос хэл гэсэн найман хичээлийн сурах бичгийг шинээр зохиох сонгон шалгаруулалтын зар саяхан Боловсролын хүрээлэнгийн цахим хуудаст тавигдаад буй. "Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй зохиогчийн баг дөрөвдүгээр сарын 5-ны дотор материалаа ирүүлнэ үү” гэснээс өөр тодорхой хугацаа уг зар дээр алга.

Тэгэхээр шалгарсан баг хэзээ сурах бичгүүдийг зохиож дуусгаад, хэдийд нь хэвлэлтэд шилжүүлэх вэ гэдэг эргэлзээтэйг хэвлэлийн газрынхан хэлж байна. Хамаг ажил нь зуун задгай, жаран хагархай байгаа тул 2018-2019 оны хичээлийн жил эхлэхэд арванхоёрдугаар ангийнхан дахиад л сурах бичиггүй суралцах магадлалтай гэдгийг салбарын яамны эрх бүхий албан тушаалтан ч хүлээн зөвшөөрөв.

Зөвхөн төгсөх ангийнхан ч бус, арав, арваннэгдүгээр ангийн тав, долдугаар ангийн дөрөв, зургадугаар ангийн гурван хичээлийн сурах бичгийг мөн л өнөө хэр зохиож амжаагүй тул дээрх сонгон шалгаруулалтыг хамтатган зарлажээ. Дээрх 24 сурах бичгийг зохиож дууссаны дараа хэвлэхдээ сонгон шалгаруулах гэж бас сунжирсан, завхарсан юм болно. Өнөөх нь ёс юм шиг заавал хэл ам дагуулж, "Яам ганц нэгхэн компанид давуу эрх олгосноор өнөөдүүл нь хүчин чадлаа дийлэхгүйн улмаас сурах бичгийн хэвлэлт удааширч байна” гэхчилэн шүүхдэлцэхэд хүрнэ. Азаар тэр нь гайгүй өнгөрлөө гэхэд компаниудтай гэрээгээ байгуулах гэж шат шатны албан тушаалтны гарын үсэг хүлээж, цаг үрнэ. Хэвлэчихлээ гэхэд худалдан борлуулах гэж үнээ тохиролцохгүй толхилцоно.

Энэ бүхний ард хэн хохирдог нь ойлгомжтой. Өнгөрсөн жил 45 нэр, төрлийн сурах бичиг шинээр зохиож, хэвлэх ажил нь мөн л сунжирсан тул өвлийн эхэн сар хүртэл хүүхдүүд номоо авч амжаагүйг багш, эцэг, эхчүүд бэлээхэн гэрчилнэ. Эцэст нь арайхийн монгол хүүхдүүдийн 40 хувь буюу зорилтот бүлгийн сурагчид номтой боллоо гэхэд үлдсэн 60 хувийнх нь асуудал "босож” ирдэг. Учир нь төрд худалдах ёстой 40 хувиа хэвлэж дууссаны дараа компаниуд өөрсдийн зарж борлуулах сурах бичгээ (60 хувиа) хэвлэдэг юм. Сурах бичиг хүүхдүүдийн гар дээр очих дамжлага үндсэндээ ийм.

Хүүхэд нэг бүрийг өөрийнх нь хүсэл сонирхолд тулгуурлан хөгжүүлэх зорилготой сургалтын цөм хөтөлбөр нэвтрүүлэх гэж манай улс 2013 оноос хойш баахан л юм болж байна. Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бүх ангийн сурах бичгийг шинэчлэх ажил хамгийн чухал нь байсан. Тиймээс 2014 онд улс орны эдийн засаг харьцангуй гайгүй байхад бага ангийн бүх сурах бичгийг шинэчилж амжсан билээ. Гэтэл 2015 оноос хойш энэ ажил урагш муутай байгаа нь үнэн.

Сонгуулийн жилийн өмнө ерөнхий боловсролын сургуулийн арав, арваннэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх мөнгө Монгол Улсад "олдоогүйн” улмаас сурагчид 2016-2017 оны хичээлийн жилд цөм хөтөлбөрийн агуулгаа үзэж чадаагүй. Дунд ангийн зарим сурах бичгийг шинэчлэх, ахлах ангийнхны номыг зохиох, хэвлэхэд шаардлагатай дөрвөн тэрбум гаруй төгрөгийг Сангийн яамныхан шийдэж өгөхгүй гүрийсний горыг хоёр жилийн турш сурагчид л амссан.

"Хуучин сурах бичгээрээ хичээллээд болж л байгаа шүү дээ” хэмээн бурууг өөрсдөөсөө зайлуулахын оронд агуулга нь хоцрогдсон, дээрээс нь нүдний гэм болсон "навтарга”-ыг хувилж, ээлж ээлжээр дамжуулан хэрэглэж буй хүүхдүүдийг нэг бодоод үзээрэй.

Тэгвэл ядаж "Он гарангуут сурах бичиг зохиох, хэвлэх ажлыг хөөцөлдөөд, эртхэн эхлүүлье” гэж бодох байлгүй. Юм бүхэн гэрлийн хурдаар хувьсан өөрчлөгдөж буй мэдлэг, мэдээлэл технологийн эрин зуунд хэдхэн сурах бичгийг хэвлэе гэвэл яаж л бол яаж хийх боломж бий дээ, уг нь.

ИНФОГРАФИК

info3292(1) Технологийн эриний жаалууд сурах бичиггүй нь завхрал

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Сурагчид үнэтэй, урагдаж, хувилсан ном ашигладаг

AAGI1977 Технологийн эриний жаалууд сурах бичиггүй нь завхрал

Хичээлийн жил бараг шувтарч, хоёрхон сарын дараа ерөнхий боловсролын сургуулиуд амрах нь. Гэвч сурч боловсрох бүрэн эрхтэй хүүхдүүдийн олонх нь сурах бичиггүй шахам энэ хичээлийн жилийг үдэж байна. Сүүлийн хэдэн жил ийм явдал давтагдсан гэхэд хилсдэхгүй. Сургуулийн номын санд намар тоотой хэдэн сурах бичиг очдог ч, сурагч бүрт оногддог нь цөөн. Олон хүүхдийн "нүүр үзээд” халтартаж, урагдсан номыг хүүхдэдээ бариулахаас цээрлэн, шинэ ном хэд хэдээр нь аваад өгчих бэлтэй ээж, аавуудаас илүү нэг хичээлийнх нь сурах бичгийг ч хангачих бэлгүй зүдрүүхэн айлын хүүхэд олон болов уу. Хоёр сургуулийг харьцуулан, өдгөө байдал ямар байгааг сурвалжиллаа.

Улсын тэргүүний 24 дүгээр сургууль нийт 3000 гаруй хүүхэдтэй. Нэг анги 40 гаруй сурагчтай аж. Сургуулийн номын сангаас энэ хичээлийн жилд нэг ангид нийт 60 орчим ном хуваарилжээ. Нэг хүүхдэд 8-10 ном шаардлагатай ч ганц, хоёрхон л оногдож, үлдсэнийг нь худалдан авсан байна. Мөн зарим хичээлийн сурах бичиг огт хэвлэгдээгүй гэнэ.

Тус сургуулийн ахлах ангийнхан нийгмийн ухаан, монгол хэл, түүхийн номгүй байхад долдугаар ангийн сурагчид газар зүй, иргэний боловсролын сурах бичиггүй. Номгүйн улмаас гэрийн даалгавраа хийж чадахгүй байх нь энгийн үзэгдэл гэдгийг хүүхдүүд хэлсэн. Үүнээс гадна номоо хулгайд алдах тохиолдол цөөнгүй гардаг бололтой.

Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй” цогцолборын бага сургуулийн тавдугаар ангийнхан математик, монгол хэлний номгүй гэнэ. Мөн тавдугаар ангийн гурван бүлгийнхэн номын сангаасаа нэг ч сурах бичиг авч чадаагүй үлджээ. Худалдаж авъя гэсэн ч зарим нь олддоггүй, гурав, дөрөвхөн номыг 40-үүлээ дундаа хэрэглэх үе ч бий. Багш нь өөр ангийнхнаас ном зээлж, заримыг нь хувилан олшруулах зэргээр аргацаадаг аж.

Сургуулийн номын сангаас үнэгүй өгдөг сурах бичиг 3-4 жилийн өмнө хэвлэгдсэн, олон хүүхдийн гар дамжсаар хиртэж, урагдсан, зарим хуудас нь дутуу, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, элдэв харшил, өвчин үүсгэх нянгаар дүүрэн байдгийг тус сургуулийн сурагч хэллээ. Хэдий хиртэй, бохир гэж головч номгүй үлдэхгүй гэсэндээ хүүхдүүд булаацалдах шахам авдаг аж.

Сурах бичгийн хомсдолыг далимдуулан жил бүрийн намар номын үнэ хуучин, шинэ гэж ялгалгүй огцом өсдөг. Хэвлэлийн компаниуд нэг номыг дунджаар 1500-4000 төгрөгөөр борлуулах жагсаалт гаргасан байхад дамын наймаачид хоёр, гурав дахин нугалж, 8000-15 000 төгрөгөөр худалддаг. Үүний зэрэгцээ зарим багш хувиараа сургалтын материал, дасгалын ном бэлтгэж, хэвлээд сурагчдад шахах "бизнес” цэцэглэдгийг ч таслан зогсоох шаардлагатайг зарим эцэг, эх хэлж байлаа.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Сурах бичгийг төрийн хяналт дор бэлтгэдэг

Дэлхийн улсууд сурах бичгээ төрийн хяналт доор бэлтгэдэг. Хойд хөршид төрийн сүлдтэй сурах бичгийн жагсаалтаа жил бүр шинэчилдэг. Жагсаалтад орох сурах бичгийг шалгаж дүгнэх ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академийн хамтарсан шинжээчдийн зөвлөл гүйцэтгэдэг. Тус зөвлөл сурах бичигт өөрчлөлт оруулах, шинэчлэх, эсэхийг шийддэг аж. Орчин үеийн технологийн хөгжлийн дагуу ОХУ-ын дунд сургуулиудад заавал цахим хувилбартай сурах бичиг ашигладаг болжээ. Сурах бичгээ төрийн хяналт дор улсын болон хувийн компаниар хэвлүүлдэг гэнэ.

Сурах бичиг нэг ижил агуулгатай байх, эсэх нь тухайн улсын боловсролын тогтолцооны хэлбэрээс хамаардаг аж. Жишээлбэл, Орос, Францынх төвлөрсөн тогтолцоотой тул сурах бичиг нь тийм ч олон төрөл биш. Харин АНУ-ынх төвлөрсөн бус учир муж улс бүр өөрийн гэсэн сурах бичигтэй. Сурах бичиг бүтээх үйл явцад эцэг, эх, сурагч, эсвэл олон нийтийн буюу эмэгтэйчүүдийн эрх, байгаль орчны хамгаалах хөдөлгөөн болон шашны зүтгэлтнүүд оролцдог гэнэ.

Дэлхий даяар, тухайлбал, Азийн орнуудад улс төрийн санал зөрөлдөөн, олон улсын харилцаа болон дотоод асуудлын улмаас өдгөө түүхийн сурах бичгийн агуулга эмзэг сэдэв болжээ. Энэ нь ихэвчлэн газар нутгийн маргаантай холбоотой байдаг. Гэсэн ч бүх сурах бичгийг төрийн хатуу хяналт дор боловсруулдаг. Тухайлбал, Японд сурах бичгийг дөрвөн жил бэлтгэн, хэвлэдэг.

Эхний жилийн дөрөвдүгээр сарыг зохиогч, редакторын ажилд хуваарилдаг бол хоёр дахь жилийн гурав, дөрөвдүгээр сард Боловсролын яам нь шалгаж баталдаг. Гурав дахь жилийн мөн саруудад хэвлэгч, түгээгч (сургуулийн захирал)-ийг сонгоно. Дөрөв дэх жилийн гуравдугаар сард хэвлэж, түгээгчдэд тараагаад, дөрөвдүгээр сард нь хэрэглэгч буюу сурагчдын гарт очдог гэнэ.

БАЙР СУУРЬ

-Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээ, хангамж яагаад тааруу байгаа талаар мэргэжлийн хүмүүс болон иргэдийн байр суурийг сонслоо.

Ерөнхий боловсролын бүх сургуульд тандалт судалгаа хийнэ

Д.ӨНӨРЖАРГАЛ (МХЕГ-ын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч):

Өнгөрч буй 2017-2018 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд хийсэн хяналт шалгалтаар бага буюу I-V ангийн хүүхдүүдийн сурах бичиг бүрэн хангагдсан байсан. Харин дунд болон ахлах ангийнх бүрэн хангагдаагүй. Энэ нь бага ангийн сурах бичгийг 100, дунд, ахлах ангийнхыг 40 хүртэл хувиар хангадагтай холбоотой. Мөн XII ангийн монголын түүхийн хичээлд шинэчлэл хийж, номыг нь зохиож байгаа гэсэн ч одоог хүртэл гараагүй байна.

Ирэх дөрөв, тавдугаар сард хэвлэлтээс гарна гэсэн хариу өгсөн. Гэтэл зургадугаар сарын эхээр сургуулийн амралт эхэлчихнэ шүү дээ. Сурах бичгийн хүрэлцээ, хангамж муу байна. БСШУСЯ сурах бичиг хүрэлцэхгүй байгаа сурагчдад зориулж вэб сайт гаргасан юм билээ. Гэтэл интернэт ашиглах боломжгүй хүүхэд олон байгаа шүү дээ.

Ирэх дөрөвдүгээр сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ерөнхий боловсролын бүх сургуульд төлөвлөгөөт тандалт судалгаа хийх гэж байна. Энэхүү шалгалтаар ямар ангид, хэдэн сурах бичиг, хэзээ тараагдсаныг судлах юм.

Сурах бичиг зохионо гэдэг бол энд тэндээс хэдэн юм цуглуулаад тавихын нэр биш

Р.ЭНХБАТ ("Адмон” группийн ерөнхий захирал):

-Сурах бичгийн тухай яривал олон асуудал бий. Хамгийн түрүүнд нэг мөр болгох ёстой зүйл нь төр, засаг бүх сурах бичгээ үнэгүй тараадаг болох уу, эсвэл бүгдийг нь худалдан борлуулдаг байх уу гэдэг асуудал. Дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг нь төр худалдаж аваад тараана, үлдсэнийг нь компаниуд өөрсдөө борлуулна гэдэг зохицуулалт завхрал, маргааны эхлэлийг тавьдаг гэж би хардаг.

Мөн өөр нэг асуудал нь сурах бичиг хэвлэх, зохиох гэдэг хоёр өөр зүйлийг хүмүүс хольж хутгадаг явдал. Түүнийг нь манай эрх баригчид далимдуулдаг. Сурах бичиг зохиох ажлыг үндсэндээ яамныхан өөрсдөө хийдэг. Энэ жилийн сонгон шалгаруулалтын урилгыг харахад ч сурах бичигт тавигдах шаардлага гэхээсээ байнга үүнийг хийдэг тодорхой хэдэн хүнд тавигдах шаардлага их байна билээ.

Төрийн ажил хийж байгаа хүмүүсийг хажуугаар нь сурах бичиг зохио гэхээр тэд энд тэндээс янз бүрийн материал хуулаад, нэг, хоёрхон сарын дотор болгодог. Сурах бичгийн агуулгыг нэг, хоёр сарын дотор бичих ямар ч боломжгүй. Үүнийг хоёр, гурван жил хийдэг юм. Сурах бичиг зохионо гэдэг бол хэдэн юм цуглуулаад тавихын нэр биш. Хүүхдүүдийн хамгийн түрүүнд урдаа барьдаг ном нь л сурах бичиг учраас түүнийг нь чанартай хийх ёстой. Бусад номыг тэр бүр уншихгүй.

Бүх номоо худалдаж авдаг

Э.АНУЖИН (Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гуравдугаар сургуулийн Х ангийн сурагч):

-Энэ жил манайх 19 хичээл үзэж буй. Биеийн тамир болоод сонгон суралцах дөрвөн хичээлээс бусдад нь сурах бичиг хэрэглэдэг. Манай анги 24 хүүхэдтэй. Тэдгээрээс хагас юм уу, бүтэн өнчин, нэн ядуу өрхийн хүүхдүүдэд сургуулиас сурах бичиг өгдөг.

Бусад нь өөрсдөө худалдаж авдаг. Энэ жил 14 хичээлийн сурах бичиг ээж, ааваараа авахуулсан. Суран бичгүүдээ хамгийн багадаа 6000 төгрөгөөр авсан. Математик, монгол хэлний хичээлийнх илүү үнэтэй. 24 000 төгрөгөөр авсан.

Хүүхдэд зориулсан ном зөв бичих дүрмийн алдаа ихтэй

Ц.НЯМААРАГ (Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны иргэн):

-Миний зээ гуравдугаар ангид сурдаг. Сурах бичгийг сургуулиас нь хангадаг. Нэг ангид сурах хүүхдийн тоо олширч буйгаас болж зарим хүүхдэд хүрэлцэхгүй тохиолдол гардаг юм билээ. Сурах бичгээс гадна бие даалт болон гэрийн даалгавар хийлгэх гарын авлагуудыг багшийнх нь зөвлөснөөр худалдаж авдаг юм. Хүүхдэд зориулсан ном болон сурах бичгүүд зөв бичих дүрмийн алдаа ихтэй хэвлэгдэж буйд гайхдаг.

Сурах бичгээ ашигладаггүй

М.БАЯНЗУЛ (Сүхбаатар дүүргийн Х хорооны иргэн):

-Өнгөрсөн намар хүү минь нэгдүгээр ангид элссэн. Бүх хичээлийнх нь сурах бичгийг сургуулиас нь өгсөн. Гэхдээ тэдгээрийгээ ашигладаггүй. Багшийнх нь зөвлөснөөр таван ном худалдан авсан. Түүнээсээ бүх хичээлийн гэрийн даалгавраа өгдөг болохоор авахаас өөр арга байгаагүй.

Сүүлийн 10 жилд боловсролын хөтөлбөр гурван удаа шинэчлэгдлээ

Б.БАТ-ЭРДЭНЭ (Нийслэлийн 61 дүгээр сургуулийн багш):

-Хотын захын сургуулиудад сурах бичгийн хүрэлцээ муу байдаг. Ихэнх сургууль нормоосоо хэтэрсэн сурагчтай. Тэгэхээр сурах бичиг ч хүрэлцдэггүй. Орон нутагт бүр хэцүү. Дээр нь жил бүр сурах бичиг солигдож буй нь ажиллахад их түвэгтэй. Сүүлийн 10 жилийн дотор гэхэд л боловсролын гурван хөтөлбөр шинэчилж нэвтрүүллээ. Түүнээс улбаалаад сурах бичгээ шинэчлэх ёстой ч одоог хүртэл зарим нь хэвлэлтээс гараагүй л байна.

Төстэй мэдээллүүд

Биелэлтгүй, гүйцэтгэлгүй бичиг цаас шидэлцэх хойгуур хүүхдүүд хохирсоор байх уу... Л.ГАНТӨМӨР САЙД АА

Биелэлтгүй, гүйцэтгэлгүй бичиг цаас шидэлцэх хойгуур хүүхдүүд хохирсоор байх уу...

2016/03/23, 09:04
Оюутан Б.Номондалай 1000 ширхэг ном хандивлав

Оюутан Б.Номондалай 1000 ширхэг ном хандивлав

2016/01/13, 11:50
Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

2015/11/12, 14:32
Монгол бичиг сурах амархан

Монгол бичиг сурах амархан

2015/09/10, 19:58

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэллээ

2 | 0 | 2026/04/09, 11:32
gallery image

Ноолуур 165-206 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна

3 | 0 | 2026/04/09, 11:02
gallery image

Зөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

5 | 0 | 2026/04/08, 15:04
gallery image

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ

4 | 0 | 2026/04/08, 09:35
gallery image

ХУУЛЬ: 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчийг 400 мянган төгрөгөөр торгоно

5 | 0 | 2026/04/07, 15:59
gallery image

Дорнод аймгийн Халхгол сум орчимд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

7 | 0 | 2026/04/07, 13:30
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ

5 | 0 | 2026/04/06, 17:43
gallery image

"Хууль бус цагаачдыг мэдээлсэн хүнд урамшуулал олгоно"

8 | 0 | 2026/04/06, 16:03
gallery image

Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав

12 | 0 | 2026/04/02, 13:18
gallery image

Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөр амжилттай эхэллээ

12 | 0 | 2026/04/02, 12:40
gallery image

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо

10 | 0 | 2026/04/01, 16:03
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

10 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

10 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

9 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

15 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

18 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

15 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

12 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

10 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

14 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

12 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

19 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

13 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

14 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

16 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

13 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

14 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

11 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

20 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

16 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

22 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

16 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

35 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

18 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

14 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

16 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

17 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

31 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

20 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

17 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

39 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

43 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

34 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

40 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

13 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

32 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

11 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

11 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

14 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

12 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

15 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

15 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

16 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

14 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

12 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

15 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

16 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

15 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

32 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

18 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

27 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

25 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

24 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

28 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

22 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

24 | 0 | 2026/02/26, 15:33
gallery image

Гурван аймагт гал түймэр гарчээ

22 | 0 | 2026/02/25, 14:08
gallery image

Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

19 | 0 | 2026/02/24, 12:35
gallery image

Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов

15 | 0 | 2026/02/23, 15:42
gallery image

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

31 | 0 | 2026/02/23, 13:24
gallery image

Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ

17 | 0 | 2026/02/13, 11:04
gallery image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

27 | 0 | 2026/02/12, 15:16
gallery image

“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”

23 | 0 | 2026/02/11, 13:00
gallery image

Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ

20 | 0 | 2026/02/10, 11:30
gallery image

Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо

18 | 0 | 2026/02/09, 11:15
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50979 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42432 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37253 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23859 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22824 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22093 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21361 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20924 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19771 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19427 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18940 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18841 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18810 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18251 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17598 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17566 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17320 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17015 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16587 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16491 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16162 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16073 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15999 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15820 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15818 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15491 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15219 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14778 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14359 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14338 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14308 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14262 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14139 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13930 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13523 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50979 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17320 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13367 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11721 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5900 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9885 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11768 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9315 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8542 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7512 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11739 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9834 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7022 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8528 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7489 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6794 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.