| |
Хаврын тарчиг цагт борцтой хоол "ванлий” хэмээн хөдөөнийхөн ярих юм. Харин нийслэлийнхэн "Хүчит шонхор” захаас өртөг багатайхан шиг зарагдах зоорийн махыг өглөө эртлэн очиж худалдаж авна. Харин үдээс өмнөтэй зэрэгцвэл хэдэн төгрөгийн нэмэгдэл үнээр кг-ын мах зөөдөг улс. Тиймээс өнгөрсөн бямба гаригийн өглөө 05:30 цагтай уралдан тус захыг зорив. Амралтын өдөр атал хөл хөдөлгөөн ихтэй. Амин хувийн хэрэгцээний мах авахаас эхлээд хоолны газрынхан ченжээс махаа авахыг илүүд үздэг ажээ. Учир нь махны худалдагчдаас авснаас хямд үнээр авах боломж хэмээн цайны газрын эзэн гэх эмэгтэй хуучилсан юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

