| |

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс "Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарын Хувийн ашиг сонирхол хөрөнгө, орлогын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчилтэй гэх асуудлыг хянан шалгажээ.
Г.Отгонбаатар нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн их хэмжээний өөрчлөлтийн талаарх мэдээллийг хуулийн хугацаанаас 57 хоног хоцроож мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг зөрчсөн, мөн өөрийн төрсөн дүүг томилохдоо "Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлээгүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.
Ингэж шалгахад Г.Отгонбаатар нь хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ М2 нь 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 115,845,000 төгрөгийн хөрөнгөө мэдүүлээгүй байгаа нь Авилгатай тэмцэх тухай хуулийн 13.8.4-д заасан хариуцлагыг тооцохоор харагдаж байгаа боловч ТӨБЗГ-аас одоо болтол хуулийн дагуу арга хэмжээ авахгүй байгаа нь Хэний эрх ашигтай холбоотой вэ?
Мөн өөрийн найз, худ Х.Болорчулууны Дорнод гурил ХХК-аас авсан Залуус хороолол дахь байраа бас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй байх үндэслэлтэй харагдаж байна. Залуус хороололд уг байрыг Хуучин станцын дарга байсан Ч.Чинбат, ДорСүХэ компанийн захирал, "ДБЭХС” ТӨХК-ний дулааны шугам сүлжээний цехийн дарга Г.Нямдаваа нарын хамт хөрш болон авч байсаныг Дорнодын ард иргэд бүгд мэддэг.
Тун удахгүй түүний төрийн өмчийн компаныг төрлийн компани болгосоныг бид дэлгэх болно.
|
|
Тайлант он |
2017 |
|
Мэдүүлэг гаргагч |
Албан тушаал |
Гүйцэтгэх захирал |
|
|
Томилогдсон огноо |
2016-9-20 |
|
Орлого /мян.төг/ |
Мэдүүлэг гаргагчийн нийт орлого |
143782.06 |
|
Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн нийт орлого |
11698.73 |
|
|
Орон сууц, барилга байгууламж * |
Орон сууц хэсэгт: /тоогоор/ |
1 |
|
|
Нийт дүн /мян.төг/ |
115845.00 |
|
Тээврийн хэрэгсэл |
Тээврийн хэрэгслийн төрөл, тоо: |
Toyota,Land Cruiser 200- 1 |
|
Нийт дүн /мян.төг/ |
90000.00 |
|
|
Мал, аж ахуй |
Төрөл, тоо хэмжээ |
Адуу-43, Үхэр-4, Хонь-20 |
|
Нийт дүн /мян.төг/ |
48600.00 |
|
|
Газар |
Зориулалт, төрөл хэмжээ |
Өмчлөх, 700м2-1 |
|
Нийт дүн /мян.төг/ |
5000.00 |
|
|
Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл |
Нийт дүн /мян.төг/ |
26784.27 |
|
Авлага |
Хувь хүн, хуулийн этгээдийн нэр |
Дорнод гурил ХХК |
|
Нийт дүн /мян.төг/ |
19150.00 |
|
|
Зээл |
Зээлдүүлэгчийн нэр |
Худалдаа хөгжлийн банк |
|
Анх авсан зээлийн хэмжээ /мян.төг/ |
64507.00 |
|
|
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт |
Хуулийн этгээдийн нэр хэлбэр |
Эрдэнэс таван толгой ХК |
|
Хувьцааны тоо |
3216ш |
|
|
Нийт дүрмийн сангийн хэмжээ /мян.төг/ |
0.00 |
https://www.iaac.mn/news/khuuli-zurchsun-alban-tushaaltand-khariutslaga-tootssoniig-medegdew
ХУУЛЬ ХҮН БҮРТ ТЭГШ
Иргэн Л.Дулмаа
Үргэлжлэл бии........
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

