| |
Гадаад харилцааны яам, Бүгд найрамдах Эстони улсын Бээжин дэх ЭСЯ, Монгол улс дахь Бүгд найрамдах Эстони улсын Өргөмжит консулын газар болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран Таллинны их сургуулийн Балтийн кино урлаг, медиа сургуульд суралцах богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг богино хугацааны сургалтад оролцох хүсэлтэй Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчдийг урьж байна.
Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг Бүгд найрамдах Эстони улсын Гадаад харилцааны яамны Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн сангаас санхүүжүүлэх болно.
Богино хугацааны уг сургалт нь Бүгд найрамдах Эстони улсын нийслэл Таллин болон бусад хотуудад нийт 5 хоногийн хугацаатайгаар зохион байгуулагдах бөгөөд сургалтын хүрээнд Бүгд найрамдах Эстони улсын хэвлэл мэдээллийн салбарын хөгжил, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн салбарын (хөдөө аж ахуй, эрүүл мэнд, даатгал, аялал жуулчлал, боомт, боловсрол, г.м.) өнөөгийн байдал зэрэг асуудлуудтай танилцах болно.
Уг хөтөлбөрт оролцох хүсэлтэй сэтгүүлчдийн сонгон шалгаруулалтыг Монгол улс дахь Бүгд найрамдах Эстони улсын Өргөмжит консулын газар болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулах бөгөөд хүсэлт гаргагч нь дор дурьдсан шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материал, хариуцах үүргийг бүрэн дүүрэн хангасан байх шаардлагатай.
Үүнд 1-рт – шалгуур үзүүлэлт:
Үүнд 2-рт – бүрдүүлэх материал:
Үүнд 3-рт – хариуцах үүрэг:
-Сонгогдсон сэтгүүлч нь эх орондоо буцаж ирсний дараа дор дурьдсан ажлуудыг хийж гүйцэтгэх талаар зөвшөөрсөн өөрийн байгууллагын албан тоотыг ирүүлэх (Англи хэл дээр) үүнд:
Иймд хүсэлт гаргагч нь дээр дурьдсан шалгуур үзүүлэлтийг бүрэн дүүрэн хангаж байгаа тохиолдолд өөрийн материалыг Монгол улс дахь Бүгд найрамдах Эстони улсын Өргөмжит консулын газар (estonia.hc.mongolia@gmail.com) болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн (CMJ@journalism.org.mn) и-мэйл хаягууд руу цахим хэлбэр (pdf.)-ээр тус тус илгээнэ үү.
Хүсэлт гаргагч нь дээр дурьдсан 3 заалтыг бүрэн дүүрэн хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулах явцаас шууд хасагдах үндэслэл болохыг анхаарна уу.
Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын явцыг дор заасан хуваарийн дагуу явуулах бөгөөд сонгон шалгарсан хүсэлт гаргагчийг ярилцлагад урьж оролцуулсны дараа эцсийн шийдвэрийг гарган хариуг и-мэйлээр албан ёсоор мэдэгдэх болно. Үүнд:
2015 оны 7 дугаар сарын 20-31: Хөтөлбөрийн зарыг МСНЭ-ийн цахим хуудас болон Монгол улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.
2015 оны 7 дугаар сарын 31: Хүсэлт гаргагчдийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа 18:00 цаг хүртэл байна.
2015 оны 8 дугаар сарын 1-9 Хүсэлт гаргагчдийн материалтай танилцсаны дараа сонгон шалгарсан хүсэлт гаргагчдийг ярилцлагад урина.
2015 оны 8 дугаар сарын 11: Сонгон шалгарсан хүсэлт гаргагчидтай ярилцлага хийнэ.
2015 оны 8 дугаар сарын 14: Сонгон шалгарсан хүсэлт гаргагчид сонгон шалгаруулалтын албан ёсны эцсийн шийдвэрийг мэдэгдэнэ.
2015 оны 9 дүгээр сар: Сонгон шалгарсан хүсэлт гаргагчидтай сургалт, танилцах аялалын бэлтгэл ажлын талаар зөвлөгөө өгөх уулзалтыг хийнэ. Шенгений визийг авах материалыг бүрдүүлэн ЭСЯ-нд өгнө.
2015 оны 10 дугаар сар: Монгол Улсын сонгогдсон сэтгүүлчдийн баг Бүгд Найрамдах Эстони Улс руу аялана.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

