| |
Вашингтон төлбөрийг хийж болох боловч Пхеньян үүнийг доромжлол гэдгээр хүлээн авах талтай. Иймээс Америкийн төлөөлөгчид Сингапурын эрх баригчдад хандаж уулзалтыг хүлээн авч байгаа талын хувьд зардлыг даах асуудлыг тавихаар болж байгаа юм байна. Сингапурын батлан хамгаалахын сайд Эн Хэнь энэ талаар хэлэхдээ эрх баригчид зөвшөөрнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн. "Төлбөр төлөх асуудал бол бидний энэ түүхэн дээд хэмжээний уулзалтад оруулж байгаа өчүүхэн хувь нэмэр” гэдгийг сайд онцолсон байна.
Мөн, 2017 онд Нобелийн энх тайвны шагнал авсан Цөмийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага умардын удирдагчийн Сингапурт зочид буудалд байрлах зардлыг даахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Одоогийн байдлаар яг аль тал Умардын зардлыг даах эсэх шийдэгдээгүй байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ын Сингапурт болох дээд хэмжээний уулзалтад оролцохдоо хотын төв хэсэгт орших "Фуллертон” зочид буудалд буухаар төлөвлөж байгаа юм байна.
Харин Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп болохоор Сентоза арлын "Капелла” зочид буудалд буухыг илүүд үзэж байгаа бололтой. Умардын удирдагчийн буудаллах 5 одтой зочид буудлын тухайд нэг хүний нэг өдрийн төлбөр нь 6 мянган америк доллар юм байна. Харин Трамп, Ким Жон Ын хоёрын уулзалтыг хийх газраар хотын төв хэсэгт орших Шангри-ла зочид буудал сонгогдож байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

