| |
Жил бүрийн долоодугаар сарын 16-31-ний хооронд "Тарваган тахлаас сэргийлэх" өдөр тохиодог. Энэ хүрээнд долоодугаар сарын 16-28-ны хооронд дүүрэг болон өрхийн Эрүүл мэндийн төвүүдээр тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хууль сахиулах байгууллагын ажилтан зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам хамрагдах юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

