| |
ДАШТ-ий "A" хэсгийн Египет болон Уругвайн шигшээ багуудын хоорондох тоглолт өчигдөр боллоо. ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолт онд Уругвайн хамгаалагч Х.Хименис 89 дэх минутад Египетийн шигшээ багийн хамгаалагч нарын дээгүүр булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөн 1-0 харьцаатайгаар Уругвай ялалт байгууллаа.
Уругвайн супер хослол болох довтлогч Л.Суарес, Э.Кавани нар өчигдөр хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн ч гоол оруулж амжсангүй. Египетийн хаалгач болон хамгаалагч нар тун сайн байсныг дурдах нь зүйтэй. Уругвай ч гэсэн хамгаалалт тун чанга байсны хүчинд өрсөлдөгчдөө боломж олгохгүй байж чадаж байсан юм.
Өчигдөр төрсөн өдөр нь тохиосон М.Салах талбайд гараагүй ба Египетийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Купер бэртлээс эргэн ирээд удаагүй байгаа М.Салахыг тоглолтод оруулсангүй. Ингэснээр Египетийн шигшээ баг ОХУ-аас заавал оноо салгах хүнд даалгавартай үлдэв. Харин ялалт байгуулсан Уругвайн шигшээ баг дараагийн тоглолтоо Саудын Арабтай хийх учир тэдний хувьд дахин 3 оноо авах нь тодорхой. Ийнхүү "А" хэсгийг ОХУ тэргүүлж Уругвай удаалж байна
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

