| |
Хэт даврагч "Исламын улс” хэмээх бүлэглэл энэ сарын 16-нд мэдэгдэл гаргаж, мөн өдрийн үдээс хойш Афганистаны дорнод нутгийн Нанагархар мужийн төв Жалал-Абад дүүрэгт болсон цуглааныг бид авто машинаар дайрсан гэж мэдэгдлээ.
Афганистаны засгийн газар ТАЛИБАН бүлэглэлийн хооронд исламын шашны ариун Рамадан сарын хүрээнд болдог Лессер байрамын үеэр түр гал зогсоосныг тэмдэглэхээр олон хүмүүс Жалал-Абад дүүрэгт цуглаж байтал тэсрэх бодис ачсан авто машин дэлбэрчээ.
Нанагархар мужийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Атола Хужиани "Энэ бол амиа золиосолсон авто машины дэлбэрэлт юм. Одоогийн байдлаар хамгийн багадаа 26 хүн эндэж, 54 хүн шархдаад байна" гэжээ.
Ийнхүү Талибан гал зогсоох үеэр "Исламын улс" террорист бүлэг халдлага үйлдэж олон хүний амийг авлаа.
М.Баяр
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

