| |
Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн хоёрдахь тоглолтууд эхэллээ. "В" хэсгийн тоглолт Португал болон Марокко улсуудын хооронд өрнөж К.Роналдугийн ганц гоолын ачаар Португалчууд хожил авлаа. Энэхүү гоол тоглолт дөнгөж эхлээд 4 дэх минутад орсон юм. Португалчууд булангийн цохилт хийн К.Роналду түүнийг нь амжилттай мөргөж, багтаа бас нэгэн ялалт бэлэглэв.
Тэрбээр шигшээ багтаа 85 дахь гоолоо хийн шигшээ багтаа гоол оруулсан тоогоор дэлхийн түүхэнд хоёрт бичигдэж эхэлсэн. Түүний өмнө ганцхан Ираны тоглогч байгаа аж. Тоглолтын эхэнд гоол алдсан Мароккочууд тоог тэнцүүлэх гэж тун их хичээсэн ч довтолгооны сүүлийн гүйцэтгэл тун хангалтгүй байсан. Тэд олон удаа бөмбөгөө хаалга чиглүүлсэн боловч дуусгах довтлогч байсангүй.
Ингэснээр Португалчууд хэсгээсээ шалгарах нь тодорхой боллоо. Харин Мароккочууд гэртээ харих нь бараг тодорхой. Тэдэнд боломж бараг л үлдсэнгүй.
Ч.Амар 





Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

