| |
Дэлхийн хүүхдийн загварын 7 хоногт Монголын бяцхан миссүүд анх удаа оролцсон. Энэхүү тэмцээн Унгар Улсын Будапешт хотод болсон юм. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Д.Хосзул,
С.Ангирмаа нар оролсон. Мөн Miss
Mongolia аялал жуучлалын холбооны тэргүүн Б.Гантогоо Монгол улсаа төлөөлөн
дэлхийн загварын 7 хоногт уригдан оролцоод байсан билээ. Дэлхийн
хүүхдийн загварын 7 хоног тун амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Дэлхийн загварын шоунд олон улсын олон орны мэргэжилийн, загварын шагналттай хүүхдүүд
уригдан оролцсон бөгөөд хүүхдийн загварын өвөрмөц онцлог, чиг хандлага улс
үндэстнийхээ хувцасны өнгө төрхийг тодорхойлсон гайхалтай шоу болж өнгөрсөн юм.
Энэхүү шоунд Дэлхийн супер модель, Холливүүдын
жүжигчид, Оскарын шагнал гардуулах еслолын зурагчин Монголын
авьяаслаг модель охидын минь зургийг авсан нь тун онцлог байлаа
Харин одоо загварын хот гэгдэх Милан хотод загварын 7 хоногоо үргэлжлүүлэхээр очсон байна. Энэхүү тэмцээнд авъяаслаг, бяцхан 2 мисс охид оролцож байгаа юм.
Д.Хосзул охиныхоо тухай танилцуулж байна
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

