| |
Монголын аялал жуулчлалын холбооноос Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын асуудалтай холбоотой мэдээлэл хийлээ. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал хөгжиж, жуулчдын тоо нэмэгдэж байгаа боловч Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал хүрэлцдэггүйн улмаас гадаадын жуулчид монгол наадмыг үзэж чадахгүйд хүрч байгаа гэнэ. Тэр хэрээр манайхыг зорин ирэх жуулчдын тоо буурах хандлагатай болж байгаа аж.
Энэ асуудлыг сүүлийн 10 гаруй жилийн турш ярьж байгаа боловч аялал жуулчлалын компаниудад хуваарилдаг суудлын тоо бахь байдгаараа байгаа гэнэ. Энэ асуудлаар Монголын аялал жуулчлалын холбоо хотын даргатай ярилцаж, өөрсдийн хөрөнгөөр нэмж суудал барьж гэхэд зөвшөөрсөн ч төрийн байгууллагууд огт хөдлөхгүй, хойрго хандаж, 360 сая төгрөг өгвөл цагаан суудал барьж өгье гэжээ. Харин жуулчны компаниудын тооцоолсноор 50 сая төгрөгөөр л босгох боломжтой гэж гарчээ.
Тиймээс энэ жил нэмж 1000 суудлын тасалбарыг Монголын аялал жуулчлалын компаниудад нэмж өгөх шаардлага тавьж байна. Түүнчлэн наадам үзэх гэж бус монгол иргэд аялал жуулчлалынханд суудлаа хандивлавал улс орны хөгжилд нэмэр болно гэсэн уриалга гаргажээ.
Өнгөрсөн жил "Нью-жуулчин" компани л гэхэд 300 гаруй жуулчинд наадам үзүүлж чадаагүйгээс болж гадаадын 2-3 компанитай гэрээгээ цуцлахад хүрчээ.
Энэ хэрээр Монголын аялал жуулчлалын нэр хүнд унаж байна гэлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

