| |
Монгол Улсын Засгийн газрын 2000 оны тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу Монголын татварын алба 27 дахь жилдээ “ХЭРЭГЦЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ЗӨВЛӨГЧ ТАТВАРЫН АЛБА” уриан дор энэ сарын 4-нөөс 8-ныг дуустал орон даяар зохион байгуулагдаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Мөн Засгийн газраас өргөн барьсан Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцууллаа.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд: Татварын шатлалыг зөөлрүүлж 25 хувийн татвар ногдуулах босгыг 6 тэрбум төгрөгөөс 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг нэвтрүүлнэ. Мөн 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх борлуулалтын орлогын босгыг 2.5 тэрбум төгрөг болгон өсгөж, илүү олон бизнесийг дэмжинэ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд: НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгож, импортын бараанд ногдуулсан НӨАТ төлөх хугацааг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлнэ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд: Сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох татварыг 100 хувь буцаан олгож, бодит орлогыг хамгаална. Мөн 1 тэрбум төгрөг хүртэлх үйл ажиллагааны орлогод 1 хувийн татвар ногдуулах хялбаршуулсан горимыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн иргэд өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татвараас чөлөөлж, амьдрах орчноо сайжруулах боломжийг татварын бодлогоор дэмжинэ.
Татварын ерөнхий хуулийн хүрээнд: Зөвхөн татварын ачааллыг бууруулаад зогсохгүй, татварын орчныг илүү шударга, уян хатан болгож тайлан засварлах хугацааг 24 сар болгон сунгаж, бизнес, иргэдэд алдаагаа засах боломж олгохоор төсөлд тусгажээ.
Монголын татварын алба 2026 онд “ХЭРЭГЦЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ЗӨВЛӨГЧ ТАТВАРЫН АЛБА” байх зорилт тавьж энэхүү зорилтынхоо хүрээнд татвар төлөгчдийг эрсдэлээс нь урьдчилан сэргийлж зөвлөн туслагч байх бүтэц зохион байгуулалтын, цахим системийн шинэчлэлүүдийг эхлүүлээд ажиллаж байна.
Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10”, том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрээс 10, нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагад шагнал гардууллаа.
Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10”, том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрээс 10, нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагад шагнал гардууллаа. Үүнд:
НЭГ.ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10:
ХОЁР.ТОМ СЕГМЕНТИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:
ГУРАВ.ДУНД СЕГМЕНТИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:
ДӨРӨВ.ЖИЖИГ СЕГМЕНТИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:
ТАВ.БИЧИЛ СЕГМЕНТИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

