| |
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд Засгийн газар болон яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцах ажлыг үргэлжлүүлж байна.
Ийнхүү ажиллах явцад авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд тавигдсан 12 төрлийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, хууль бус нэмэлт төлбөр хураамж тогтоосон, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдлүүдийг тогтоож, газар дээр нь арилгуулах арга хэмжээ авчээ. Тухайлбал,
Мөн Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан "Налайх хотын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” нь Захиргааны ерөнхий хуулийн хэд хэдэн заалт болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, хуулиас давсан хэм хэмжээ тогтоосон байх тул хүчингүй болгуулахаар санал хүргүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: АТГ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

