| |
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Батбаатар мэдээлэл хийлээ.
МАН-ын Хяналтын ерөнхий хороо ирэх сарын 01-нд хуралдаж намын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцэх болжээ.
Энэ талаар өнөөдөр тус хорооны удирдлагууд мэдээлэл хийлээ. МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос энэ сарын эхээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн МАН-ын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулсан байна.
МАН-ын гишүүд оффшор бүсэд данс эзэмшдэг тухай мэдээллүүдийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах, намын нэр хүндийг унагаж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Тиймээс МАН-ын Хяналтын ерөнхий хороо ирэх сарын 01-нд хуралдаж, гишүүдийн санал, хүсэлтийг хэлэлцэнэ хэмээн тус хорооны дарга Д.Батбаатар хэллээ.
Тэрбээр, "МАН-ын гишүүд ажлын хариуцлага алдсан тухай мэдээллийг бид Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч эхэлсэн. Хяналтын ерөнхий хорооны хурлын өмнө бид гишүүдээс ирүүлсэн мэдээллийг нарийвчлан шалгаж, удахгүй МАН-ын Удирдах зөвлөлийн хурад танилцуулна. Мөн гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, боловсон хүчний бодлогыг сайжруулах чиглэлд идэвхтэй ажиллах шаардлагыг намынхаа удирдлагуудад хүргүүлэх юм" гэлээ.
М.Тогтох
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

