| |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Амартүвшинг өрөөнд нь хутгалсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Дөнгөж сая эл хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга албан тушаалтай иргэн А-г Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 64 настай иргэн И хутгалсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иргэн А Цэргийн төв госпитальд яаралтай хагалгаанд орж хэвтэн эмчлүүлж байна. Юуны учир ийн хутгалах болсон шалтгааныг хохирогч болон холбогдогч нараас мэдүүлэг авсны дараа тогтоох учраас одоо мэдээлэл өгөх боломжгүй байна.” гэв.
эх сурвалж:unen.mnЗасгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

