| |
АНУ-ын Засгийн газар 8-р сарын 23-наас эхлэн Хятадаас Америкт борлуулах 16 тэрбум ам.доллар орчмын үнэтэй бараа бүтээгдэхүүнээс 25% хувийн гаалийн нэмэлт татвар авахаар шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан Хятадын Худалдааны яам энэ сарын 8-нд буюу өчигдөр мөн адил арга хэмжээ авахаар зарлалаа.
Хятадын худалдааны яамны төлөөлөгч "Америкийн талын энэ үйлдэл дахин нэг удаа улсын дотоодын хуулиа олон улсын хуулиас давуулсан, энэ нь маш ёс бус арга барил юм. Хятадын тал өөрийн зүй ёсны ашиг тус, олон талт худалдааны тогтолцоог хамгаалахын тулд шаардлага бүхий хариу арга хэмжээ авахад хүрч, Америкт үйлдвэрлэсэн ойролцоогоор 16 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнээс 25% хувийн гаалийн нэмэлт татвар авахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнийг Америкийн талтай зэрэг хэрэгжүүлнэ" гэж мэдэгдлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

