УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өнгөрсөн баасан гаригт товлогдсон ч ирэх баасан гариг хүртэл хойшлогдсон. Учир нь уг хэргийн хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлж, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авснаар ийнхүү хойшилсон юм.
Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Өсвөр насны охидуудыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг этгээдийг саатуулав
Өсвөр насны охидуудыг хууран мэхэлж, цээж нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй 21 настай этгээд нь фэйсбүүк орчинд хуурамч хаягаар олон тооны насанд хүрээгүй охидтой харилцаж, хуурч мэхлэх замаар нүцгэн зургийг нь авдаг байсныг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Уг этгээд нь фэйсбүүкийн "10-16 насныхан”, "Хосоо олъё”, "Зугаатай залуус” гэх мэт олон гишүүнтэй группуудэд нэвтэрч, өөр хүний зураг нэрийг ашиглан өөрийгөө 16 настай гэж бусдад танилцуулж байжээ. Улмаар 13-14 насны 300 орчим хүүхэдтэй тогтмол мэссэж бичиж, харилцаж байсан ба дөрвөн хүүхдээс цээж нүцгэн зургийг нь авсан талаараа урьдчилсан байдлаар мэдүүлээд байна.
Иймээс бага насны хүүхдүүд фэйсбүүк орчинд болгоомжтой байх, эцэг эхчүүдийг бага насны хүүхдүүдийнхээ фэйсбүүк хэрэглэх хэрэглээнд нь хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хэргийг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллага шалгаж байна.
Б.Анир
http://www.zaluu.com/read/27c66372c



