| |
2016 оны УИХ-ын сонгуулиар нэр төртэйгөөр үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын нийгэмд эзлэх байх суурь шалдаа бууж эхэлжээ. Учир нь УИХ-ыг тараах сонирхол энгийн иргэдээс эхлээд төрийн бүхий л албан тушаалтан дунд байна. Сүүлдээ УИХ-ын гишүүд маань ч сонгогчдыг дуурайсан уу яасан, "Энэ УИХ тарах хэрэгтэй” хэмээн дор бүрнээ зоримог зоримог мэдэгдэх болов.Олон нийт ч үүнийг нь дэмжиж, "УИХ-ыг тараая” гэж ам нээсэн болгонд ард түмэн "дурлаж" эхлэв бололтой.
Ямартай ч парламентэд анх орсон гишүүдээс авахуулаад хашир туршлагатай гишүүд хүртэл У.Хүрэлсүхийн Засгийн газрийг нэн даруй огцрох шаардлагатай хэмээн мэдэгдээд байгаа юм. УИХ-ыг тарах ёстой хэмээн мэдэгдээд буй эрхмүүдээс дурдъя.
Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: УИХ-ын даргаа та зүгээр байгууллагын ирц бүртгэдэг жижүүр болж хувирлаа. УИХ өөрөө ирц нь бүрдэхгүй, гишүүд нь цуглахгүй, ажлаа хийж чадахгүй бол тардаг учиртай. Амь биш, заяа биш, ажлаа хийж чадахгүй бол таръя.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Асуудлаа шийдэж чадахгүй тал талд өөр өөрийн дураар загнаж байдаг газар УИХ биш. УИХ чадамжаа алдсан учраас тарах ёстой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй. Ерөөсөө Үндсэн хуулийн өөрчлөлт хийх цаг болжээ гэдэг нь харагдаж байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: У.Хүрэлсүхийн ЗГ төрийг төвхнүүлэх битгий хэл, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг удирдах чадваргүйгээ харууллаа. Тиймээс УИХ тарах ёстой гэж үзэж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Аливаа асуудал зөв зохистой хандаж чадахгүй бол УИХ тарах ёстой, ерөөсөө УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна.
АН-ын дарга С.Эрдэнэ: Парламентын үйл ажиллагаа утгаа алдаж байна, Хэрвээ би УИХ-ыг тараах аян өрнөж, гарын үсэг цуглуулбал би зурна.
Д.Хаянхярваа: УИХ-ын бүрэн эрхийн хугацаа тал дундаасаа өнгөрч байна, бид чинь ард түмнийг Төрд төлөөлж байгаа элчүүд шүү дээ. Үүнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй бол УИХ-ыг тараах хэрэгтэй хэмээн мэдэгдээд байгаа юм.
Гэхдээ тарах нь юу л бол. УИХ хэн нэгэн хүний зоргоор тардаг байгууллага биш, өөрийн гэсэн хууль дүрэмтэй. Тодруулбал, "Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана" заалт бий. Мөн "Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн хоёрт "Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” хэмээн зүйлчилсэн байдаг ажээ.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12293
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

