| |
2018-2019 оны хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангаад байгаа нь өмнөх оноос төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийн цэцэрлэг 8-аар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.
2018-2019 оны хичээлийн жилд: Ерөнхий боловсролын 814 сургуулиас төрийн өмчит 660, хувийн 154 сургуульд нийт 597,2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулна. Нийт суралцагчдын 55.9 хувь болох 333,8 мянга нь хөдөөд, 44.1 хувь буюу 263,4 мянга нь нийслэлийн сургуульд тус тус суралцана. Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24,4 мянгаар нэмэгдэнэ.
Урьдчилсан тооцоогоор нэгдүгээр ангид 76,4 мянган хүүхэд элсэн орно. Үүнээс Улаанбаатар хотод 35.4 мянган хүүхэд элсэнэ. 1-р ангид элсэгчид өнгөрсөн оныхоос 8,2 мянгаар нэмэгдэнэ. Харин 10 дугаар ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцана (9 дүгээр анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцах юм байна. Мөн хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30,0 мянган багш ажиллана. Тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллана. 2018-2019 оны хичээлийн жилд 38 сургууль гурван ээлжээр хичээллэх төлөвтэй байна. Эдгээрээс нийслэлийн 26 сургуулийн 205 бүлэг 3 дугаар ээлжинд хичээллэхээр байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

