| |
Өчигдөр есдүгээр сарын 1 тохиож, 2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Улс орон даяар хөл хөдөлгөөн ихтэй, ажил алба, хичээл сургууль, цэцэрлэгтээ шамдсан өдрүүд ирэв.
Өглөөний эртэд нойрмог царайтай, номтой цүнхээ үүрсэн хүүхдүүдээ хөтөлсөн, дагуулсан аав ээж, эмээ өвөө нь нар болон асран хамгаалагч нар олон харагдана. Үндсэндээ сургуулийн, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг зөөж, авах ажил өвөө эмээ нарын ажил байдаг нь үнэн билээ. Харин өнөө жил нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 100 мянга гаруй хүүхэд элссэн байгаа гэдгийг салбарын яамнаас нь мэдээлэв.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 230 мянга гаруй хүүхэд суралцах бөгөөд шинээр 31 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Харин төрийн болон хувийн 597 цэцэрлэгт 101.650 хүүхэд хамрагджээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

