| |
Секс сүрдүүлэг гэдэг нь гэмт этгээд нь бусдын хагас, бүтэн нүцгэн зураг, бичлэг болон хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан залилан авах, хууль бусаар нэвтрэн олж авах эсхүл өмнө хань харилцаатай байх үедээ хадгалах зэргээр мэдээллийг авч бусдад биет бус байдлаар заналхийлэн, сүрдүүлэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардахыг хэлдэг байна.
Энэ төрлийн гэмт хэргүүд сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон. Тэр дундаа олон улсад энэ төрлийн гэмт хэргийн нийт хохирогчийн 71% нь насанд хүрээгүй хүүхэд, залуус байдаг байна. Мөн судалгаагаар секс сүрдүүлгийн гэмт хэргийн шүүхээр шийдэгдэн яллагдсан гэмт этгээтүүд нь бүгд эрэгтэй байна. Насанд хүрээгүй хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 91% нь олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэн мэдээллээ алдсан байдаг байна. Олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэх гэдэг нь фэйсбүүк, инстаргам зэрэг сүлжээгээр худал хаяг нээн хүний дурьд хувирч хохирогчтой харилцаж хувийн мэдээллээ өгөх хэмжээний итгэлийг олж авахыг хэлнэ. Харин насанд хүрсэн хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 43 нь компьютер ямар нэгэн аргаар хакердуулан мэдээллээ алдсан байдаг.
Хамгийн гол нь хэн ч дуртай хүнийхээ дүрд хувирах боломжтой гэдгийг анхаарах шаардлагатай. Тиймээс та бүхэн цахим орчинд танихгүй хүнээс ирсэн хавсралт, файл зэргийг нээхгүй байх. Таны интернэт орчинд хийж байгаа бүх зүйл бусдад нээлттэй болох боломжтой гэдгийг санаарай. Хувийн мэдээллээ бусдад олон нийтийн сүлжээ, шуудангаар явуулахгүй байх. Компьютерийн аюулгүй байдлыг албан ёсны вирусны програм, firewall, үйлдлийн систем зэргийг суулган хангах. Ашиглаагүй байгаа тохиолдолд компьютер хэрэгсэл, төхөөрөмж, веб камер зэргийг унтрааж байх /Хакер болон хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй этгээдүүд алсаас удирдан хэрэглэх аюултай/.
Цахим орчинд анхаарах шаардлагатай алхамууд:
|
Эх сурвалж: ЦЕГ - Урьдчилан сэргийлэх хэлтэс |
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

