logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Т.Галсан: Ер нь айл өөдлөн дэвжих үү, уруудан доройтох уу гэдэг нь Гэр-улсын тэргүүнээс ихээхэн шалтгаална

Бичсэн:tonshuul
2015/08/30/, 21:45
Tweet
Ардын уран зохиолч Тангадын Галсантай ярилцлаа.
 

Т.Галсан: Ер нь айл өөдлөн дэвжих үү, уруудан доройтох уу гэдэг нь Гэр-улсын тэргүүнээс ихээхэн шалтгаална

 

-Та өнгөрөгч морин жил хэд хэдэн ном гаргажээ?
 
-Манай хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж насныхаа намраар "Тарчилсан сүнс", "Нарны жавар", "Улаан зүүд” зэрэг роман, тууж туурвисан. Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолын "Хонины өвгөн”, Пунцагийн Бадарчийн "Эсэг бусаг” зэрэг номыг залуус тан нар унш. Хүүрнэл зохиол шүү дээ. Яагаад тэд үргэлжилсэн үгийн зохиол хэцлэх болов. Сэдэв бүхэн өөрийн агуулгатай. Агуулга бүхэн өөртөө таарсан хэлбэр, бичлэгийн төрөл зүйлийг нэхдэг. Өөрөөр хэлбэл, сансарын хөлөгийг гацуураар, алтан ээмэгний шигтгээг сүлд модны чимэглэлийг хуваар хийдэггүй. Тэгээд ч хулжран одогч морин жилд хүүрнэл зохиолын хоёр боть, "Төр улсын дотор Гэр-улс бат оршихуйн нууц” эссэ хэвлүүлж ард түмнийхээ алган дээр тавьсан. 
 
-Хоёр боть нь Монголын сэтгүүлчдийн холбооноос хэвлүүлсэн 99 цувралын 16 дугаар ботийн хоёр дэвтэр гэдгийг бид мэднэ. Энэ талаар?
 
-Манай эрдэмтэн ба зохиолч багш До.Цэнджав "Т.Галсан гуайн хоёр ботийг бүрнээ шувтартал уншиж ойлгож чадваас мөн ч их ухаарал таны тархинд үлдэнэ дээ. Энэ хоёр боть зөвхөн сэтгүүлзүй нийтлэл, хүүрнэлийн ном биш Монгол хэлний утгазүй, найруулах ёсон, эх оронч сэтгэлийн илчийг мэдрүүлэх хөөрөл бахархалын товчоон. Энэ номын үг бүхэн дээгүүр алтан цох гүйх шиг мөрлөж уншвал сайнсан” гэж зөвлөсөн. 
 
Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч доктор профессор Л .Норовсүрэн багш "Энэ ном нийтлэл, уранзохиолын зааг дээр цогцолсон сургааль номлол, шүүмжлэл зэмлэл, егөөдөл ёгтлол, магтаал сайшаал хосолсон баян тансаг агуулгатай, уламжлал шинэчлэлийг золгуулсан өвөрмөц сонин хэлбэр зохиомжтой бөгөөд бүхэлдээ оюуны бяд зааж, онгодын охиор хөглөгдсөн. Соён гэгээрүүлэгч шинжтэй бүтээлүүд” гэж үнэлж байна лээ.
 
-Та яагаад эссэ гэдэг төрлөөр бүтэн ном бичих болов оо?
 
-Нарны галанд уулын нүүрнээ шар тос мэлцэрсэн намрын нэг сайхан өдөр өвгөн би төрийн нэгэн яамнаа уригдан очлоо. Урьд баригдаж явдаг байсан этгээд одоо уригдаж явдаг эрхэм болчихоод, төрийн яамныханд үгээ хэлэх, сэтгэлээ асгах, зүтгэлээн хамтатгах болсон нь ардчиллын маань буян юм даа. Уулзалт өндөрлөсний дараа төрийн нарийн бичгийн дарга Отгонжаргал хэмээх төв ёстой, зөв сэтгэлт бүсгүй "За та сая ярьсан "Гэр-улс бат байж гэмээ нь төр улс бат оршино” гэсэн сэдвээрээ ном бичиж манай үйлст тусал гэж тулган шаардав. Би "за” ч гэсэнгүй, "үгүй” ч гэсэнгүй. Гэтэл маргааш нь миний урланд Батнаран гэдэг өндөр чийрэг залуу хоёр авдар цаас, тавин харандаа, бичгийн үдээс, цавуу хүргэн ирсэн төдийгүй яг таг бэлдсэн, гагцхүү гарын үсэг зурах нь халаг гэрээ авчрах нь тэр. Энэхүү гэрээний захиалагч нь С.Эрдэнэ сайдын яам. Би "гүйцэтгэгч” нь болох албанд баригдах нь тэр. 
 
Тэгээд л өөрийн үр хүүхэддээ, тэдэн шиг залууст төдийгүй өнөр Монгол түмэндээ, төр улсын дотор "Гэр-улс” байгуулахын, бас бат оршихуйн нууцыг шивнэнгээ чарлаж, уйлангаа инээж түмнийг ч сэрээе, төрийн сонорт ч дэншиг дэлдье гэж шийдээд үүдээ түгжин, үзгээ элээж, үгээ хэлхэж сууснаар нэг ном бүтээсэн. Эссэ бол уран зохиолын бүх төрөл зүйлээр алаглуулан хэлхсэн улс төр нийгмийн сэдэвт туурвил шүү дээ. Исгэл даага гэвэл сүү сайт гүүний унага эхийгээ хөхсөөр цагийн хатууг дажгүй туулах утгатай үг. Исгэх хөрөнгө нь зөв бол айраг сайхан болдог. Тэгээд л Гэр-улс гэдэг сэдвээр эссэ ном бичсэн дээ.
 
-Та Гэр-улс гэж юуг хэлээд байна. Манайд Гэр-улс бий юу?
 
-Монгол бол хүн овогтоны өвөг үндэстэний нэг Гэр-улс нь хүчирхэг үедээ төр улс нь хүчирхэг байсан. Одоо манайд Гэр-улс нь буурсан, буруудсанаас болоод Төр улс нь түйвэргээнтэй байна.
 
-Та яагаад ийм муу өнгөтэй үг хэлнэ вэ?
 
-Нууж болохгүй муу ёрт таван гэр бүл байна. Тэднийг бат бэх гэр-улс гэхэд хэцүү.
 
-Ямар таван гэр бүл?
 
-Нэгдүгээрт, Үнсэх хөөрхөн үртэй, өвлөх их бага хөрөнгө нэгтэй атлаа Монгол төрөөрөө баталгаажуулдагүй, түмний урд хуримладаггүй, өөрөөр хэлбэл гэрлэлтийн баталгаагүй хэврэг гэр бүл. Хоёрт, зуны гурван сар хамт зугаалдаг (намар салдаг) өвөл болохоор бөөрөө бүлээтгэхийн тулд нэг хөнжилд хамт өвөлжөөд, хавар болохоор хар цагаан дуугүй салан одогсод буюу Америк маягийн хамтран амьдрагсад. Дараагийнх нь гадаад ханьтай. Хоёрдмол иргэншилтэй, эрлийз хэл бүхүй хүүхэдтэй, эх орон тодорхойгүй, эвлэх эвдрэх нь цөөнгүй, хэтийн ирээдүй нь хэврэг гэр бүл. Мөн аль нэг улс гүрэнд ажиллаж байгаа, ар гэрийхнээ алсаас тэжээж байгаа, гэвч илгээдэг мөнгө нь ихэсч бус багасч байгаа, энд байгаа нь ч тэнд очсон нь ч "илүүдэл орон тоотой” болж буй тэнэмэл гэр бүл. Тэр хирээрээ хэврэг гэр бүл. Эцэст нь өрөвдөм, өрөөсөн багана шиг ганцаардмал өрхийг толгойлсон эмэгтэйчүүдийн гэр бүл.
 
-Гэр-улс гэж та яг юуг хэлээд байна вэ. Ийм үг Монгол хэлний үгсийн санд байдаг гэж үү?
 
-Гэр, Улс гэдэг хоёр үгсээс бүтсэн юм. Гэр гэдэг нь,
Гэрэл урьсан тоонотой
Гийчин урьсан үүдтэй
Гиймэл нандин өргөө шүү дээ. 
 
Улс гэдэг нь нэгдмэл эрх ашигтай, нэг хэл бичигтэй, ёс заншил хэмээх аман хуультай, эртний түүх нэгтэй, ирээдүйн хувь заяа нэгтай ард түмэн шүү дээ. Энэ хоёр үг хоршиход л ГЭР-УЛС гэдэг шив шинэ сайхан үг үүсч байгаа юм. Шинэ үг бүхэн шинэ ухагдахуун илэрхийлдэг. Төр улс бий болохоос хэдэн мянган жилийн урьд Гэр-улс бий болсон түүхтэй. Монголчууд "Одны гэр”-ийн онолоор Гэр-улсаа байгуулсан. Түүнийхээ ачаар цөөхөн атлаа олноос хүчирхэг улс байв. Өөрөөр хэлбэл, Гэр-улсын хүчирхэгжил нь Төр улсын хүчирхэгжилийн үндэс байжээ.
 
-Жишээ нь танайх ямар гэр улс вэ?
 
-Дээр дурдсан таван муу ёртой гэр бүлээс онхи өөр. Үр ачдаа үлгэр дууриалалтай таван буман ( таван зуун мянган) гэр улс Монголд бий. Тэдний л нэг. Би бол Галсан Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сангийн сайд миний хань бол Галсан хэмээх гэр улсын эрүүл мэндийн, гэгээрлийн, хөнгөн хүнсний, хүн ам зүйн бодлогын сайд бас төв банкны захирал. Хэдэн хүүхэд маань эрүүл өссөн. Энэ бол эрүүл мэндийн сайдын ач. Нэг нь ч дунд сургуульд дунд, муу сураагүй. Тэр бол Гэгээрлийн сайдын тайлан. Ганц Галсанг дөрвөн хүү, нэг охинтой болгож, манай удмыг өнөржүүлсэн. Энэ бол Хүн ам зүйн бодлогын сайдын том гавъяа.
 
-Таны тайлан?
 
-Манайх гэдэг Гэр-улс хэзээ ч хиртэй, өртэй, хилэнцтэй байгаагүй. Хиргүй гэдэг эрүүл, өргүй гэдэг баян, хилэнцгүй гэдэг буянтай гэсэн үг. Гэр-улсын тэргүүн байх сайхан. Гэвч гэрулсынхаа тусгаар тогтнол, эв эе, тэгш эрх, амь зуулга, хувь заяаг данайтал дааж явна гэдэг өндөр үүрэг, хатуу хариуцлага. Ер нь айл өөдлөн дэвжих үү, уруудан доройтох уу гэдэг нь Гэр-улсын тэргүүнээс ихээхэн шалтгаална.
 
"Удам"-аан доортговоос 
Уул нурахын дайтай.
Ханиа гомдоовоос 
Хайрхан нурахын гайтай." гэж би боддог. 
 
Миний хань "Нэрээ хөдөс болгуузай! Гэрээ гахайн үүр болгуузай!” гэх сургаалиар одоо ч үр ачаа хүмүүнжүүлсээр л.
 
-Төр улс төсөвтэй байдаг. Гэр-улст төсөв байх уу?
 
-Байлгүй яахав. Тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбосон өдрөөсөө Гэр-улс төсөв зохиож сурдаг. Төсвийг хамтран батална. Гэр бүлийн төсөв нь орлого, зарлага, хуримтлал гэсэн үндсэн гуравхан хэсэгтэй. Орлого бол цалин, туслах аж ахуйн унац, хадгаламжийн хүү зэргээс бүрдэнэ. Тогтмол орлогынхоо 25 хувийг хадгаламжинд хийдэг айл хэзээ ч гачигдахын зовлонд тарчилахгүй. Ингэж чадсан айл дөчин наснаасаа эхлээд
 
Яана аа гэхийн гачигдал зовлонгүй 
Явган гэлдрэхийн ядаргаат сажлалгүй 
Үүц хийх амбан шартай 
Ууц тавих халзан ирэгтэй болно шүү дээ. 
 
-Орлогоос гадна бас зарлага гэж нэг сүрхий гайтай юм байдаг биз дээ?
 
-Гайтай бишээ, жамтай юм. Таван шанага цай хийдэг домбонд тавин мянган шанага сүү хийж болно. Тэгэхийн тулд арван мянган удаа суллах хэрэгтэй. Суллах тутамдаа дүүргэх ёстой. Яг түүн шиг зөв гарсан гарлага эргээд олон дахин арвижсан орлого болдог. Зарлагыг орлого болгоход ухаан хэрэгтэй.
 
-Зарлагыг яаж орлого болгох вэ?
 
-Гэр улсын сарын зарлага орлогоосоо хэзээ ч давж гарах ёсгүй. Хэрвээ ахиу зарлага гарч гэмээнэ орлогын ондоо эх үүсвэрээр дутсаныг нөхөж, дундуурыг дүүргэх ёстой. Жишээ нь, цагаан сараар малчин хүн хоёр ирэг зарлаа гэхэд оронд нь 3-4 охин төлөг авах жишээтэй. Тэр нь хойтон хавар төллөхдөө 6-8 хонь болно. Хот суурингийнхан бол хос зурагтынхаа нэгийг зарж болно. Илүү өрөөгөө, эзгүй зусдаг зуслангаа түрээслүүлж болно. Итгэлтэй хүнд мөнгө хүүтэй зээлүүлэх ч унацтай. Олон хэл мэддэг бол орчуулга хий. Арван насны хулгайч архи, таван насны хулгайч тамхи авахаа боль. Орой үдэш зорчигч зөөвөрлө. Хэтэрсэн зарлагыг дор нь нөхөөд багагүй орлого олох энэ мэтийн боломж айл бүрт зөндөө бий. 
 
Эрдэм, ажил хоёр эргээд буян арвижуулдаг жамтай. Арга барагдсан үеийн нэг аврал бол зохист зээл. Богино хугацаатай, их хүүтэй зээл бүү ав. Тэр бол түймэртэй адил. Харин урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад хурдан эргэлдүүл. Нэг мэгж аваад олон торойтой болох шиг мөнгө чинь үржинэ. Чи зээлийн өрөөс гарах төдийгүй, зээлдүүлэх мөнгөтэй болно. Ер нь гачигдаж өрийн нээнтэгт орох тусмаа хүн гайхалтай сэтгэж, гавшгайлан зүтгэж, олзны орд нээдэг. Лоохууз 17 төгрөгний цалинтай үедээ, би 70 төгрөгний цалинтай болуутаа л тосон чөмөгтэй амьдрахын ухааныг олсон. Тийнхүү гарлагын үүдийг хааж, орлогын үүдийг нээсэн Гэр-улсад, 
 
Эрүүл энхийн цагаан буян 
Эд хөрөнгийн арвис буян 
Инээд баясалын далай буян 
Эрдэм ухааны гэгээн буян 
Өдрөөс өдөрт чуулаад эхэлдэг дээ хө. 
 
-Гэр улсаа хэдийд байгуулвал зохистой вэ?
 
-Дурлах насандаа гэрлэж болохгүй. Үнэнхүү үер шиг халгиж цалгих үед л гэр улсаа байгуулах нь зөв.
 
-Яагаад?
 
-Дурлал гэдэг үгийн язгуур "Дур”. "Би чамд дурлаж байна аа” гэвэл "Миний дур дийлдэхээ болилоо" гэсэн утгатай тачаангуй өдөөлөг. Дурлалд жолоо алдсан охин л дунд сургуульд байхдаа ижий болж, амьдралдаа алддаг. Харин хайр бол дурлалаас дэндүү тэнгэрлиг. Дурлал харцаар оруутаа доод тив рүү тэмүүлэн тэнэглэдэг. Хайр харцнаас зүрхэнд, зүрхнээс тархинд үүрээ засдаг аз жаргалын алтан хараацай. Өөрөөр хэлбэл, дурлал аавын хүү, ээжийн охиныг ахин залруулашгүй гэмшилд унагадаг. Хайр залуу хосыг бат бэх Гэр-улс болгож өөд татдаг.
 
-Гэр-улсыг байгуулахын тулд ирээдүйн хань буюу таны хэлдэгээр "Хос багана”-ын нэгээ хэрхэн шинжиж олох вэ?
 
-Танилцсан залуу хос төдийгүй, аав ээж нь энэ шинжээнд хамтран орох үүрэгтэй. Яагаад гэвэл Гэр-улсыг байгуулах нь хүүхэд чулуугаар гэр барьж тоглохтой адилгүй. Манай Монголчууд удамаар нь, үг яриагаар нь, эрдэм авьяасаар нь эзэмшсэн ажил мэргэжил, зан аашаар нь заяа төөрөгөөр нь, тэр ч байтугай унаж яваа мориор нь (одоо тэргээр нь) залуусыг шинждэг уламжлалтай. Тэр дунд хамагаас эрхэм нь удам. "Сүх авахдаа онгийг нь хар. Хүн авахдаа удамыг нь хар” гэдэг мундаг сургаал шүү.
 
-Гэр улсыг байгуулахаас татгалзах хориг байх уу?
 
-"Төр улсын дотор Гэр улс бат оршихуйн нууц” номыг гуравдугаар бөлөгт "татгалзах таван хориг’’-ийг нэн бүрчлэн заасан байгаа.
 
-Нэгдэх нь?
 
-Төөрөг нэгтэй, төрөл заяа нэгтэй садангууд ураглах байтугай өвөр нэгтгэх хориотой. Түүнийг цус ойртох гэдэг. "Цус ойртсон дорхноо яс хөсрийтсэн нь дээр” гэдэг үг ч бий. Хэрвээ энэ хоригийг зөрчвөөс Өгөдэй хааны хэлснээр "Өөхөнд ороовч нохой шиншихгүй, Өвсөнд ороовч үхэр хивэхгүй" хүн-торой гардаг. Энэ бол бие нь сул, өвчин салдаггүй. Яс нь сул тахир, махир, бөгтөр төдийгүй амархан хугардаг. Хэл нь сул ээрүү, дүднээ, гацаа, шулга. Оюун нь сул барьсан тавьсанаа мэддэггүй. "1+1=хэд вэ?” гэхэд дав (тав) гээд гөлийж байдаг. Нас нь охор гарахдаа зулбамхай, амьд гарлаа ч нас богино. Энэ бүхэн бол удам бузартсаны гай. Бусад хоригийг номоос нь уншчих.
 
-Залуу хос Гэр-улс байгуулахдаа заавал хуримлах ёстой юу?
 
-Хурим бол гурван их ёслол. Хуримын ордонд бүртгүүлээд, төрийн ордны өмнө батиараа татуулдаг нь төрийн өмнө Гэр-улсаа батлуулж буй сайхан бэлгэдэл. Хийдэд очиж, лам багшаасаа ерөөл сонсож, дурсгалын батиар татуулдаг нь Бурханы урд шажин номын ёс ёмбойлгож буй их хүндэтгэл. Гал голомтондоо анхны галаа асаан, шинэ бэрийн цай хоол хүртэж найрлах нь хамт олны өмнө Гэр улс болсноо тунхаглаж буй их ёслол. Хурим заавал нүсэр байх ёсгүй. Гол нь нэгэн насандаа үл мартагдах нандин дурсгал, хүмүүн ёсны их хүндэтгэл байх ёстой.
 
-Гэр-улсыг өөд татдаг гэгээн буянд юу юу багтдаг вэ?
 
-Гэр-улс бат байхын гам хошлон нь нэг сэтгэл, нэг итгэл үнэмшил. Эрийн ясан чөмөг сунаж, эмийн цусан цэнэг ханасан үедээ нийлсэн гэр нэг, ор нэг, дэр нэг, амь зуулга нэг хосын бие нь тус тус боловч итгэл үнэмшил нь нэг байх ёстой. Нэг нь бөө шүтдэг, нөгөө нь Есүс шүтдэг бол хэтийн заяа гэгээн болохгүй. Арвилан хэмнэлт бол эд хөрөнгөөр дутуухан ч ирээдүйд элбэг дэлбэг амь зуухын нөөц. Балгадаг айлд хэзээ ч буян чуулдаггүй. Бага багаар хэмнэдэг айлын буян дундардаггүй. 
 
Хань ижил, аав ээж, үр хүүхдээн 
Хайрлахын дээдээр хайрлан халамжилдаг байх 
Эргэн тойрныхоо олон түмэнтэй
Эх нэгтэн шиг эвсэг найрсаг явах 
Анх цагаас, мөнх цаг хүртэлх 
Алсч хараа, холч ухаантай байх зэрэг арван найман гэгээн буян айл гэрийг өөд татдаг юм даа хө.
 
-Гэр-улсыг доройтуулдаг гэмт нүгэл юу юу байдаг вэ?
 
-Аз жаргалыг хөндөгч айл гэрийг түйвээгч арваад муу ёрын нүгэл бий. Нэгдэхь нь хар. Хар бол ижил ханиа эмээлтэй морь, эмжээртэй дээл шиг өмчирхөх дон, аминч үзэл, арчаагүй тэнэглэл. Хар хүүшилсэн айл цоожгүй шоронтой адил. Ханиа хардагч бол буугүй хуягтай адил. Харыг хог дээр хаяж чадсан Гэр-улс жаргалтай.
 
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам яагаад ийм ном захиалан бүтээсэн юм бол?
 
-Сайд С.Эрдэнэ хэлэхдээ "Монгол улс хүнлэг энэрэнгүй иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилготой. Энэ бол иргэн бүрийн төв үзэл зөв ухаан бодлыг Монгол төрийн үйл хэрэгт дайчлан ашиглана гэсэн үг. Манайханд ярьсан Галсан гуайн үгэн дотроос "Төр улсын доторхи гэр улс" гэдэг үг цочирдом содон дуулдсан. Тэгээд л бид захиалж, гэрээ хийж ном бичүүлсэн. Энэ ном ганц бие залууст байтугай гал голомтоо аль эрт бадраасан эхнэр нөхрүүдэд ахин дахин уншууштай, алт мэт санаануудтай, аван шууд хэрэглэх өгөөж хишигтэй юм. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд оюунлаг иргэдийнхээ оролцоо дэмжлэгтэйгээр бүтээсэн олон өөдрөг үйлсийн нэгэн гэгээн зул боллоо” гэж үнэлсэн байна лээ.
 
-Төр улсын дотор Гэр-улс бат оршиход төрийн зүгээс юу хийвэл үр өгөөжтэй болохсон бол?
 
-Гэр-улс баян бол Төр улс баян болно. Гэр-улс хүчирхэг болвол Төр улс хүчирхэг болно. Иймд баян, ядууг эс ялгасан хавтгайрмал халамжаас татгалзууштай. Харин залуу хос заяагаа гагнуут авгай нөхрийн аль алинд ажил өгдөг болууштай. Энэ бол идээд дуусдаг хүнс, үрээд дуусдаг мөнгө биш. Гэр улсыг өөд татах гэгээн бодлого. Салж сарнилгүй гурван жил болуут нь сууцны зээлд шууд хамруулууштай. Хүүхэд төрүүлэхийн тоолонгоор өрөөний үнийг хасууштай. Бат бэх Гэр-улс мөнөө арван жил харуулсан бол гадаад дотоод аялал, эмчилгээний зардал, үр хүүхдийнх нь сургалтын төлбөрийг улс даагууштай. Тэгэж гэмээнэ долоон муу ёрийн гэр бүл цөөрч, тогтвортой батжилтай Гэр-улс олширно. Гэр-улс батжихын хирээр төр улс хүчирхэгжинэ шүү дээ хө.
 
Шувуу хос жигүүрийнхээ ачаар өндөрт нисдэг 
Мод олон салаа үндэснийхээ ачаар өндөр ургадаг 
Хүн эвлэснийхээ хүчээр жаргалд хүрдэг 
Монгол улс минь Морин жилд гурван сая иргэнтэй боллоо. Ойрын үед нэг сая гэр улстай болтугай! Гэр-улсын гишүүн бүхэн нь:
 
Эзэгнэсэн өмч хөрөнгөтэй 
Эрхэлсэн ажил хөдөлмөртэй 
Эргэж хөрвөдөг орлоготой 
Эх оронч сэтгэлтэй 
Эрдэм ном шүтээнтэй 
Эрх чөлөө жаргалтай 
Эв нэгдлийн гагнаастай 
Инээн жаргацгаах болтугай! 
 
Б.Отгон
Эх сурвалж: "Нийслэл таймс"

Төстэй мэдээллүүд

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэргийнхээ талаар ийнхүү хуучиллаа

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэргийнхээ талаар ийнхүү хуучиллаа

2015/05/07, 14:42
МУГЖ Д.БАТТӨМӨР: Уртын дуу заримдаа хөшигний хөгжим болдог байлаа

МУГЖ Д.БАТТӨМӨР: Уртын дуу заримдаа хөшигний хөгжим болдог байлаа

2015/03/30, 15:50
МАН-ын даргын сар шинийн мэндчилгээ

МАН-ын даргын сар шинийн мэндчилгээ

2015/02/20, 21:26
Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй

Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй

2015/02/18, 19:18

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

5 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

6 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

5 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

7 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

8 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

19 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

15 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

21 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

23 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

23 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

17 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

14 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

16 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

12 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

15 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

24 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

18 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

22 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

25 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

20 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

24 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

18 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

18 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

18 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

20 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

12 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

18 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

17 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

28 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

24 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

29 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

30 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

24 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

27 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

41 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

30 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

35 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

32 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

27 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

52 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42457 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37282 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23894 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21568 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19810 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18972 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18864 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18314 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17627 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17360 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16857 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16689 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16623 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16527 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16250 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15843 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15741 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14925 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14805 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14381 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14351 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14168 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13956 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13686 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13390 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11750 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5922 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11800 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8876 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9815 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10834 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11063 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7541 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8681 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8303 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12160 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7049 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8557 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11419 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6834 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.