| |
Хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт муудаж байгаагийн шалтгаан нь өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлж, эмчлэх ажлыг зохион байгуулах бодлого, төлөвлөлт, мэргэжлийн удирдлага алдагдсантай холбоотойг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дурддаг.
Эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн даргаар ажиллаж байгаа О нь улсад 20 гаруй жил, удирдах албан тушаалд 10 жил ажилласан эмч хүн өрсөлдөх эрхгүй гэсэн үг болж байна. Энэ бол О даргад өөрт нь зориулж тавьсан шалгуур юм.
Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж буй Б.Ц нь эрүүл мэндийн салбарт 10 жил л ажиллаж байгаа нь мөн л түүнд зориулсан шалгуур юм.
Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргын ажлын байрны шаардлагад төрийн албанд 2 жил ажилласан шалгуур тавьсан нь одоо ажиллаж байгаа Б хэмээх хэлтсийн даргад зориулагдсан нь илт байна.
Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн даргын ажлын байрны шаардлагад "Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан байх” гэсэн шалгуур тавьж мэргэшлийн талаар тавигдах шаардлага огт тавигдаагүй байна.
Шалгаруулалт бүр яагаад ийм их ялгаатай байна вэ. Газар, хэлтсийн дарга болохын тулд яамандаа мэргэжилтэн хийж туршлагажсан байх нь хэнд ч ойлгомжтой. Эрүүл мэндийн яам бол төрийн захиргааны төв байгууллага. Эмнэлэг бол төрийн үйлчилгээний байгууллага. Төрийн захиргааны ажлыг төрийн үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан хүн ирээд хийчихдэг зүйл биш юм. Иймээс эрүүл мэндийн яаманд дахин хууль бус томилгоо хийгдэх магадлал өндөр байгааг илтгэж байна. Энэ хирээр чадваргүй, бэлтгэгдээгүй, мэргэшээгүй дарга нар эрүүл мэндийн яамны бодлогыг тодорхойлохдоо туршлага, чадвар дутаж Монгол хүнд хүрэх эмнэлгийн үйлчилгээний чанар доголдоход хүрэх бус уу.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

