| |

Нийслэлийн сурагчид,
Нэгдүгээр улирлын амралт
-Бүх ангийн сурагчид аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 04-нийг дуустал – нэг долоо хоног;
Хоёрдугаар улирлын амралт
– I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 13-ныг дуустал – гурван долоо хоног,
– VI-XII ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 13-ныг дуустал – хоёр долоо хоног;
Гуравдугаар улирлын амралт
– бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 16-наас гуравдугаар сарын 31-нийг дуустал – хоёр долоо хоног;
Зуны амралт
– I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас,
– III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 01-нээс,
– VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 8-наас эхэлнэ.
Аймаг, сум, тосгон, багийн сурагчид,
Нэгдүгээр улирлын амралт
– бүх ангийн сурагчид аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 04-нийг дуустал – нэг долоо хоног;
Хоёрдугаар улирлын амралт
– I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 13-ныг дуустал – хоёр долоо хоног,
– VI-XII ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 06-ныг дуустал – нэг долоо хоног;
Гуравдугаар улирлын дундуур
– Цагаан сарын амралт нэг долоо хоног;
Гуравдугаар улирлын амралт
– бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 16-наас гуравдугаар сарын 31-нийг дуустал – хоёр долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын гуравдугаар улирлын амралтаас нэг долоо хоногийн өмнө эхэлж болно. Эсвэл нэг долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;
Зуны амралт
– I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас,
– III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 01-нээс,
– VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 8-наас эхэлнэ.
Энэ жилийн сурагчдын амралтыг олон талыг бодолцож төлөвлөжээ. Үүнд,
-Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг арванхоёрдугаар сард амарна.
-Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна.
-Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна.
-Нийслэлд идэр есийн хүйтэн эхлэх үеэр хүүхдээ сургуульд хүргэх, авахтай холбоотой машин замын ачаалал буурна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

