| |

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Юуны түрүүнд өөрийгөө болон уламжлалт эмчилгээний кабинетаа танилцуулаач?
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Д.Батцэнгэл гэдэг. Би Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори №1-ийн уламжлалт эмчилгээний эмч хийдэг. 2000 онд АУИС-ыг Уламжлалт эмчилгээний эмч мэргэжлээр төгссөн. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд 2004 оноос одоог хүртэл ажиллаж байна.
Уламжлалт эмчилгээний кабинет нь өдөрт 50-60 хүнд сард 1000-1100 хүнд, жилдээ 12000-13000 орчим хүнд үзлэг оношилгоо эмчилгээ хийгддэг. Манай кабинет нь цахилгаан зүү, энгийн зүү, усан зүү, төөнө, модон шилэн татдаг бумба, гулсуур бумба, хэсгийн барианууд, тархи доргилт барих, хануур, самнуур, шивүүр бичил хануур, нуруу, хүзүүний татлага, зөгийн балтай татлага, цэгэн болон тогшилттой массаж, дулааны эмчилгээ(улаан туяа) зэрэг 20-иод нэр төрлийн эмчилгээ хийдэг бөгөөд цаашид парафин эмчилгээ болон эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Уламжлалт эмчилгээний кабинетаар өдөрт хичнээн хүмүүс үйлчлүүлдэг вэ? Сүүлийн үед ихэвчлэн ямар өвчтэй хүмүүс ирж байна? Мөн үзлэг оношилгоог хэрхэн хийдэг вэ?
Нийт үзлэгийн 60% нь нуруу хүзүүний өвдөлт, толгой өвдөлт, үе мөч, өвдөгний өвдөлттэй мөн шээс задгайрах шөнө орондоо шээх, өтгөн хатах, харвалтын дараах сэтгэц хөдөлгөөний хоцрогдолтой хүүхдүүд ирж үйлчлүүлж байна. Оношилгоо хийхдээ зовиур, бодит үзлэг рентген зураг, томограф, MRi мөн бусад цус шээс биохими, эхо, экг шинжилгээ болон судас барьж оношилдог.
-Яг ямар өвчтэй хүмүүс уламжлалт эмчилгээгээр эмчлүүлэх шаардлагатай вэ?
-Уламжлалт эмчилгээний кабинет нь хавдар, сүрьеэ, мэс заслын хурц үрэвсэлт өвчнүүд, арьс өнгө зэрэг өвчнүүдээс бусад дотор, мэдрэл, хүүхэд эмэгтэйчүүд, жирэмсэн, гэмтэл, чих хамар хоолой зэрэг олон төрлийн өвчин эмгэгийг үзэж, оношилж эмчилдэг.
-Уламжлалт эмчилгээний европ эмчилгээнээс ялгарах давуу тал нь юу вэ?
Уламжлалт эмчилгээний давуу талууд нь:
-Эм, тариагаар бөмбөгдөөд эдгэрэхгүй дахин дахин сэдрээд байдаг "архаг” өвчнүүдийг уламжлалт анагаах ухаан эмчилдэг гэдэг?
-Тархи доргилт барих, Хийн өвчнүүд(зүрхний хий, голын хий), нойргүйдэл зэрэг өвчнийг тан өгөх, төөнүүр хийх, тосон иллэг массаж хийх, шээс задгайрах, шөнө орондоо шээдэг зэрэгт зүү төөнүүрээр эмчилдэг. Мөн өтгөн хатдаг, өтгөнөө барьж чаддаггүй зэрэгт зүү, цахилгаан зүү, иллэг массаж эмчилгээ хийх
-Харвалтын дараа болон хөдөлгөөний хоцрогдолтой хүүхэд зэрэгт иллэг массаж, зүү, дасгал хөдөлгөөн зэргийг хийн ханиад хатгаан үед цэгэн иллэг, доргилтын массаж, зөгийн балтай татлага, бумбаар эмчлэх зэрэг маш олон өвчинг эмчлэх давуу талуудтай.
-Уламжлалт эмчилгээ хийлгэх үед гам барих шаардлагатай байдаг уу? Уламжлалтын эмчилгээ хийлгэж буй хүмүүст зөвлөгөө өгөхгүй юу?
Уламжлалт эмчилгээ тэр дундаа зүү эмчилгээг хийлгэж байх үед гам, дэглэм барих ёстой.
-Танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье!
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

