logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Хобби-гоос үүдсэн шүүмж

Бичсэн:tonshuul
2015/09/04/, 10:44
Tweet

 

Бид гадаадад суралцаж зорьсон хэргээ бүтээгээд хоёр сарын өмнө гэр бүлээрээ эх орондоо эргэж ирсэн билээ. Ирсэн даруйдаа л гадны сургуульд анх орж монгол хэлээрээ боловсрол олоогүй бага хүүдээ санаа зовж түүнд тохирох сургууль хайж эхэлсэн юм. Гэртээ ойр хэмээн Эрэл, Хобби хоёрыг сонгож нарийн судлаад манай хүүхэд шиг монгол хэлээ сурах хэрэгтэй байгаа хүүхдэд Хобби нь дээр юм байна гэдэг дүгнэлт хийв. Ингээд наадмын үеэс эхлэн тус сургуулиар хэд хэдэн удаа орж хүүхдээ бүртгүүлэх, шалгалтад бэлтгэх ажил ундрав. 7 сарын дундаас 8 сарын дунд хүртэл хүүхдээ монгол хэл, математикаар багш хөлслөн авч бэлдүүллээ. Ингээд 8 сарын 20-нд шалгалтаа өгч хүүхэд маань нийт оноогоор тэнцэж орсон тухай бага ангийн хичээлийн эрхлэгч эмэгтэй утсаар дуулгав. Гэтэл хамгийн "нерв” хөдөлгөсөн зүйл юунаас эхэлсэн гэхээр "танай хүүхэд тооны хичээлийн шалгалтын оноо ихээхэн хоцрогдолтой гарсан. Иймээс аав, ээж, хүүхэд гурвуул ирж хоцрогдлоо арилгах гэрээ сургуультай хийнэ” гэдэг байгаа. Манай хүүхэд өмнөх сургуульдаа түвшин тогтоох шалгалтаар тооны хичээл дээр тогтмол өндөр оноо авч тэндхийн онцгой авьяастай хүүхдүүдийн хөтөлбөрт явж байсан тул би нэлээн цочирдсоныг нуух юун. Гэхдээ тэдний сургуулийг сонгоод зорин ирсэн хүүхдийн сурах эрмэлзлэлийг дэмждэг байх гэж сэтгэн "хоцрогдол арилгахад сургууль нь ямар үүрэгтэй байх вэ?” гэхэд "сургууль ямар ч хариуцлага, үүрэг хүлээхгүй, эцэг эх нь бүгдийг хариуцна” гэнэ. Гайхсан би "дан эцэг эх нь үү?? Сургууль тэгээд ямар ч үүрэггүй юу?” гэж лавлахад хүрэв. Маргааш нь би тэр хичээлийн эрхлэгчтэй биеэр уулзаж асуудал гомдлоо тавиад ч ямар нэг эерэг шийдэлд хүрээгүй, нөгөөтэйгүүр тэдний нэгэнт тогтсон хандлага, арга барилыг би гэнэт нэг өдөр өөрчилнө гэж байхгүйг ухаарсан билээ. Ингээд би энэ сургуульд хүүхдээ өгөхгүй гэж шийдсэн юм. Яагаад гэдэгт хэд хэдэн аргумент хэлж болно.

Би хүүхдээ Хобби сургуульд өгсөн бол жилийн төлбөр нь 10 сая орчим төгрөг болох байв. Гэхдээ Хобби бол ерөнхий боловсрол олгодог дунд сургууль л бөгөөд ерөнхий боловсролын агуулга нь тоо хэрхэн бодох, зөв бичих, түүхээ мэдэх, газар зүйг ойлгох гэх мэт хүн бүрт шаардлагатай мэдлэгийг олгоход чиглэсэн гэсэн үг. Үүнээс илүү онцгой юм заадаг бол Хобби өнөөдөр дунд сургууль гэдэг статустай байх ёсгүй юм. Ийм хэмжээний мөнгийг баруунд мэргэжлийн боловсролийн нэг жилийн сургалтанд төлдөг бөгөөд тухайлбал төрийн дундаж рейтингтэй сургуульд тэр мэргэжлээ эзэмшсэн хүн өөрийн амьдралаа тэтгэхүйц ур чадвар мэргэшилтэй болоод төгсдөг билээ. Гэтэл ийм өндөр төлбөрийг ерөнхий боловсролын мэдлэг олгохын төлөө үйлчлүүлэгчээс авчихаад дээр нь сургууль ямар ч хариуцлага хүлээхгүй зөвхөн эцэг эх нь хүүхдийн хоцрогдлыг хариуцна гэдэг бол үнэхээр эрүүл сэтгэдэг хүнд ойлгомжгүй асуудал болж байгаа юм. Тэгвэл бид юунд зориулж 10 сая төгрөгөө төлж байгаа юм болоо?

Дараагийн нэг маш "но”-той асуудал нь "хүүхэд хоцрогдолтой” гэж зоригтой дүгнэж байгаа явдал юм. Нэгд, тэр авч байгаа шалгалт өөрөө хүүхдийн хоцрогдлыг тогтоох хэмжээний нухацтай боловсруулсан шалгалт мөн юм уу? Эсвэл Хобби-д тавьдаг шаардлагын хүрээнд манайх ийм зүйл тухайн хичээлээр мэдэж байгаа хүүхдийг авна гэж боловсруулсан шалгалт уу? Хэрэв тэгж байгаа бол "хоцрогдолтой хүүхэд” гэж хатуу дүгнэлт хийн, үүнийг үндэслэл болгон гэрээ хэлэлцээр мэтийн эрх зүйн харилцаанд орох хэмжээний юм ярих нь утгагүй юм. Харин ч тухайн ангид тухайн хичээлээр мэдлэгийн түвшин тогтоох шалгалт гэж нийтлэг баталсан зүйл манайд байдаг байх гэж би бодож байна. Хоёрт, боловсролын өөр системээс Монголын системд орж ирж буй хүүхдээс өмнө нь хэзээ ч өгч байгаагүй байдлаар шалгалт авахад ямар ч хүүхэд унана гэдгийг салбартаа ажиллаж буй мэргэжлийн тэд байтугай эцэг эхчүүд бид ч ойлгож байгаа. Тэгвэл энэ нь боловсролын системийн ялгааны асуудал болохоос биш хүүхдийн "хоцрогдлын” асуудал биш юм. Хобби үнэхээр олон улсын хэмжээний агуулгаар үйл ажиллагаа явуулдаг сургууль бол тухайн хүүхдийг өмнө нь сурч байсан системийн аргачлалаар түвшин тогтоох шалгалт авах ёстой гэж үзэж байна. Тухайлбал хүүхэд америкийн сургуульд явж байсан бол тэнд тухайн ангид ямар шалгалт авдаг вэ түүгээр нь шалгалтаа аваад мэдэх ёстой зүйлээ мэдэж буй эсэхийг тогтоож байж "хоцрогдол” гэх мэт дүгнэлт хийх үндэслэлтэй болж болно. Гуравт, танай хүүхэд тэнцсэн гэдэг дүгнэлт нь өөрөө "хоцрогдолтой” гэдэг дүгнэлттэй нь зөрчилдөж байгаа юм. "Хоцрогдолтой” хүүхэд юм бол яагаад тэнцүүлж авч байгаа юм бэ? Хоцрогдолтой гэж нэр хоч өгч, эрх зүйн харилцаанд оруулж, эцэг эхийг хариуцлагад татаж, сургуулиас бүх хариуцлагыг зайлуулах нь ямар зорилготой байна вэ? Яагаад ингэж байгаа юм бэ? гэж асуумаар байгаа юм.

Өөр нэг шударга бус зүйл юу байсан гэхээр бүртгэлийн хураамж хэмээн банкаар ч дамжуулалгүй шууд сургууль дээрээ 200,000 төгрөг хурааж авсан явдал юм. Юу нь шудрага бус гэхээр энэ зардал бол элсэхийг хүсэгчдийг дэмжих, шалгалтанд нь чиглэл өгөх, тэдний шалгалтын материалыг боловсруулах зэрэгт зориулсан эдийн засгийн утга нь алдагдаж ямар ч үйлчилгээ үзүүлээгүй байж эцэг эхээс зүгээр л татсан мөнгө байсан юм. Ялангуяа монголд ирээд удаагүй хүүхэд сар хагасын дараа шалгалт өгөх болоход нилээн оновчтой үр ашигтай байдлаар шалгалтанд бэлтгэхгүй бол тийм богино хугацаанд тухайн ангийн бүх монгол хэл, математикийн агуулгыг давтана гэдэг боломжгүй байсан билээ. Ийм тохиолдолд сургуулиас нь манайх монгол хэл дээр ийм ийм зүйл мэдэхийг шаардана, математик дээр ийм зүйлс гэх мэтчилэн чиглэл өгөх, тэр ч байтугай загвар асуулт гээд ганц хоёр жишээ оруулсан гарын авлага бэлдэж шалгалт өгөх гэж буй хүүхдийг дэмжих үйл ажиллагаанд ийм хураамж зориулагдах ёстой юм. Ийм үйлчилгээ байгаагүйгээс шалгалт нь Хобби-д орох гэж сонгоод шалгалт өгөхөөр ирж буй хүүхдийг гэнэдүүлж алдаа гаргуулахад чиглэсэн, айлгаж сүр үзүүлэх гэсэн юм шиг хандлагатай байсан.

Энэ бүхнээс харахад хүүхдийг минь хайрлаж, урмыг нь дэмжсэн, алдаа эндэгдлийг нь уучилж, засахад туслах, өв тэгш хүмүүжилтэй хүн болоход нь тулах түших газар биш харин дүн оноогоор хөөцөлдсөн, боловсон хүчний хувьд ихээхэн хоцрогдмол, хатуу хариуцлага эрх зүй ярьсан, мэргэжлийн биш диктатурын хандлагатай, эдийн засгийн сонирхол нь хүнлэг байдлаас илүү үнэ цэнэтэй газар хүүхдээ өгөх гээд байгаагаа ухаарсан юм. Тэгээд ч одоо бага ангид байгаа хүүхдээ ийм байдлаар явуулаад 12 дугаар анги төгсгөнө гэвэл шинэхэн 2-өрөө байр авах хэмжээний мөнгийг зүгээр л дунд боловсролд зарцуулах нь. Дээр нь бас янз бүрийн алдаа эндэгдэл гарвал гэрээгээр хариуцлага хүлээж явах нь. Ийш тийшээ гомдол асуудал тавибал сургууль буруугүй мань мэт буруудах нь. Миний хүүг эргээд монгол хэлээ сурахад нь туслаад түр гүйцээх хөтөлбөр энэ тэрд хамруулах байх энэ тэр гэж бодсон маань үлгэрийн далай байх нь. Өөр оронд очоод англи хүүхдүүдтэй сурах болоход нь ингэсэн болохоор ийм санаа төрсөн хэрэг л дээ.

Миний түүхийг сонссон нөхдийн маань ярианаас үзэхэд энэ бол ганц Хобби-гийн асуудал биш манайх ийм гаж тогтолцоотой болоод удаж байгаа, энд тэнд сургууль соёл төгссөн мундаг сайдууд
гарч ирээд ч шийдэж чаддаггүй цаанаа үндэс суурь ихтэй урхаг эд юм байна. Уул нь улсын сургуулийн тоог нэмээд сургалтын чанарыг сайжруулахад аяндаа шийдэгдэх асуудал байх. Нөгөө талаас манайд бас ерөнхий боловсролд өндөр төлбөр төлөх чадвартай чинээлэг хүмүүсийн тоо их болж, үүний хэрээр амьжиргааны ялгаа гүнзгийрэн хүүхдээ ч гэсэн бусад баян биш хүмүүсийн хүүхдээс ялгаруулах гэсэн престиж харсан сонирхол их байдаг гэсэн яриа байна. Яг үнэндээ баян гэж өөрийгөө харуулах гэсэн нөхөд дотор хэд нь үнэхээр баян, хэд нь өртэй баян, хэд нь дүр үзүүлдэг баян гэдгийг хэлж мэдэхгүй ч иймэрхүү хоосон үнийн хөөрөгдөл үүсэхэд тэдний нэмэр ихээхэн гэдэг нь ойлгомжтой.

Нөгөө эрэлт талаас нь авч үзвэл хүүхдээ гол нь англи хэл, тооны мэдлэг сайтай гадаадын нэр хүндтэй сургуульд ороход бэлэн хүн болгох гэсэн хэрэгцээ илүү байдаг бололтой. Яах вэ сургалтын орчин, боловсон харилцаа, суралцах аргад сургах зэрэг бас ордог л байх. Тэгэхээр энэ хэрэгцээнд үндэслэсэн, одоогийн сургууль дутагдалтай байдал болон сургалтын чанар сул байгаад "хүчээ авсан” хувийн сургуулиуд манийгаа ийнхүү дээрэлхэж, эдийн засгийн ямар ч үндэслэлгүй санаандаа орсон тооны мөнгөө нэхэж, эрх зүйн харилцаагаар тоглон дарамталж суух болжээ. Ийм үед бидний томилгоогоор төрд манийхаа эрх ашгийг хамгаална хэмээн бидний татварын мөнгөөр цалинжин суугаа нөхөд маань бидний хохирол гомдлыг тасалж, өмөөрөх ёстой бусуу? Ядаж ерөнхий боловсролын салбарын асуудлыг даруй шийдвэрлэдэггүй юмаа гэхэд өндөр төлбөртэй сургуулиудын үйл ажиллагаанд хяналт тавьж үйлчлүүлэгчдээс нь өргөдөл гомдол санал хүсэлт авах, хөндлөнгийн үнэлээчдийн судалгаа дүгнэлт хийлгэх гэх мэт арга хэмжээ авах ёстой бусуу?

Бас нэг асуудал бол олимпиад олон улсын тэмцээнд амжилттай оролцсон ганц нэг толгой сайтай хүүхдийг тэтгэлгээр урьж суралцуулан өөрсдийгөө гоёх бус сурч байгаа хүүхдүүд, хүүхдээ суралцуулж буй эцэг эхийн сэтгэл ханамжаар сургуулиуд амжилтаа тодорхойлох ёстой гэж бодож байна. Саяхнаас хэвлэгддэг болсон дунд сургуулийн рейтинг хийж гаргадаг нөхөд маань ч гэсэн иймэрхүү шалгуур үзүүлэлт гаргаж оруулахгүй бол дан шалгалтын дүн, олимпиадын амжилт хөөцөлдсөн сургуулиуд буй болж үр хүүхдийг маань бага насгүй, машин техник шиг хүмүүнлэг бус хүмүүс болгох шинжтэй байна. Ингэхээр эцэг эх, хүүхдийн дунд нэргүй хөндлөнгийн үнэлгээ хийж рейтинг гаргах ажлыг давхар явуулдаг болох нь зүйтэй байна.

Эцэст нь миний шүүмжийг уншсан хувийн дунд сургуулиудын нөхөд маань зэвүүцэж дургүйцэлгүй, бүтээлчээр хүлээн авч үйлчилгээгээ сайжруулна гэж найдаж байна. Холбогдох төрийн байгууллага ч бас шүүмжийн мөрөөр хяналт шалгалт хийж эцэг эхчүүдийн гомдол саналыг барагдуулна уу?

Иргэн Г. Нутгаа

Эх сурвалж: time.mn

Төстэй мэдээллүүд

ESP гэдэг төвийн хүнд суртал, хариуцлагагүй нь хэрээс хэтэрчээ!!!

ESP гэдэг төвийн хүнд суртал, хариуцлагагүй нь хэрээс хэтэрчээ!!!

2015/06/15, 15:57
Хувийн сургуулийн төлбөр, улсын сургуулийн хахууль өсчээ

Хувийн сургуулийн төлбөр, улсын сургуулийн хахууль өсчээ

2015/05/06, 13:12
Гүнзгийрүүлсэн сургалт нэрээр мөнгө татдаг асуудлаа сөхөж хараач, Л.Гантөмөр сайд аа

Гүнзгийрүүлсэн сургалт нэрээр мөнгө татдаг асуудлаа сөхөж хараач, Л.Гантөмөр сайд аа

2015/04/01, 17:29
Элсэгчид эх хэлний шалгалт заавал өгнө

Элсэгчид эх хэлний шалгалт заавал өгнө

2015/02/10, 08:53

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав

6 | 0 | 2026/04/02, 13:18
gallery image

Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөр амжилттай эхэллээ

5 | 0 | 2026/04/02, 12:40
gallery image

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо

7 | 0 | 2026/04/01, 16:03
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

6 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

8 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

8 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

9 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

15 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

10 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

9 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

8 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

9 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

10 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

15 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

10 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

11 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

13 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

9 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

10 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

10 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

12 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

14 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

19 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

13 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

26 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

16 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

12 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

13 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

13 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

27 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

17 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

14 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

33 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

29 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

31 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

32 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

13 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

30 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

10 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

10 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

12 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

11 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

14 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

14 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

15 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

13 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

11 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

14 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

16 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

15 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

27 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

18 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

27 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

25 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

23 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

25 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

22 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

24 | 0 | 2026/02/26, 15:33
gallery image

Гурван аймагт гал түймэр гарчээ

22 | 0 | 2026/02/25, 14:08
gallery image

Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

19 | 0 | 2026/02/24, 12:35
gallery image

Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов

15 | 0 | 2026/02/23, 15:42
gallery image

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

28 | 0 | 2026/02/23, 13:24
gallery image

Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ

17 | 0 | 2026/02/13, 11:04
gallery image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

26 | 0 | 2026/02/12, 15:16
gallery image

“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”

20 | 0 | 2026/02/11, 13:00
gallery image

Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ

19 | 0 | 2026/02/10, 11:30
gallery image

Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо

18 | 0 | 2026/02/09, 11:15
gallery image

Ш.Жамъяндорж: Иргэд “Би ийм их хэмжээний мөнгө хожсон юм байна” гэх сэтгэл хөдлөлөөр хандаж, хохирдог

17 | 0 | 2026/02/06, 12:06
gallery image

Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Грэммийн наадамд уригджээ

19 | 0 | 2026/02/05, 12:15
gallery image

Dj Koo өөрийн хайр сэтгэлийг МӨНХӨЛЛӨӨ

20 | 0 | 2026/02/04, 11:57
gallery image

Ачааны автомашин шатаж 38 настай жолооч нас баржээ

32 | 0 | 2026/02/02, 12:01
gallery image

П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн

23 | 0 | 2026/01/29, 15:54
gallery image

Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна

16 | 0 | 2026/01/29, 13:14
gallery image

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

17 | 0 | 2026/01/29, 10:58
gallery image

Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

23 | 0 | 2026/01/28, 14:54
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50978 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42429 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37253 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23857 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22821 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22088 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21355 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20920 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19771 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19420 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18939 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18839 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18808 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18250 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17598 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17566 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17318 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17014 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16586 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16490 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16160 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16073 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15998 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15820 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15815 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15490 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15219 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14923 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14777 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14359 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14338 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14308 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14262 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14138 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13930 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13520 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13414 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50978 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14923 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17318 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13366 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13414 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11720 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5899 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9881 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11768 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9315 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8538 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7512 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11739 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9834 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7021 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8527 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7488 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6792 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.