| |

Энэ арга хэмжээ нь арваас дээш насны бүх иргэд хөгжлийн бэрхшээлтэй ба үгүй гэх ангиллаас үл хамааран бүх нийтээрээ гүйх юм. Энэхүү арга хэмжээ нь дараах зорилготой.
1.Хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн сэтгэлгээ, ойлголтыг зөв төлөвшүүлэх
2. Спорт бол эрүүл мэнд, идэвхтэй амьдралын зөв хандлага, амжилтын үндэс гэдгийг олон нийтэд сурталчилах, үлгэрлэх
3. Хөгжлийн бэрхшээлтийн иргэдийг спортоор хичээллүүлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгө босгох
4. Нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, хувь хүнийг сурталчилах
Хаан спортын үлгэрлэн харуулж буй, олон нийтэд "Сэлмэн хөлт” хэмээн танигдсан, хиймэл хөлөн дээр гүйгч Монгол улсын анхны тамирчин О.Саранчулууны анх үүсгэн байгуулсан."Ахиллис Монгол” байгууллагын томоохон үйл ажиллагаа болох "Итгэл Найдвар Боломж – Улаанбаатар 2015” аянд нийслэллийн хотын дарга Э.Бат-Үүл оролцон 5 км зайд гүйж бусдыгаа уриалан дэмжихээ илэрхийлсэн. Энэ өдрийг спортын баяр, өдөрлөг хэлбэрээр зохион байгуулах ба оролцох хүсэлтэй хүмүүс www.achillesmongolia.mn сайт руу орж шууд бүртгүүлэх боломжтой юм
Э.Алтанзаяа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

