| |

Яг энэ загварыг Жижиг дундаас зээл авсан МАН-ынхан хэрэгжүүлж байна. МАН-ын нэлээд олон хүн ЖДҮХС-гаас хувийн компанидаа зээл авсан нь ил болсон. Ард түмэн нийтээрээ тэдэнд таагүй хандаж байна.
Эдгээр улстөрчдийн хувийн карьерт цэг тавигдаж, улмаар эрх баригч МАН ч ирэх сонгуулиас эхлээд хүндрэх нь тодорхой боллоо.
Тэгвэл мөнөөх зээлтэй нөхдүүд нийлж байгаад нэг арга сэдсэн байна. Тэд хэдүүлхнээ унахгүй, олуулаа болж харагдах хэрэгтэй гэсэн тактик боловсруулж дайралтаа ч хийж эхэлсэн.
Зураг дээр байгаа зургаан гишүүнийг өөрсөд дээрээ нэмэхээр "тусгай ажиллагаа”-г эхлүүлжээ.
Жижиг дундаас зээл авсан гишүүд, улстөрчдийг чичлээд байсан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ё.Баатарбилэг, бас АН-ын Ж.Батзанданг "татсан” байна.
Өгч байгаа мэдээлэл нь "Эдгээр гишүүд ЖДҮХС-тай холбоотой авлигын хэрэгт мэдэүүлэг өгч эхэлсэн” гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр дээрх гишүүдийн зарим нь тойргийнхоо нэр бүзхий компанид дэмжлэг үзүүлэхийг хүссэн бичгийг ХХААХҮЯ руу явуулсан бололтой юм.
Юутай ч зээл авсан гишүүд ийн хэдүүлхнээ биш олуулаа "хар” болохоор шийдээд ажиллаж эхэлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

