| |

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Сангийн сайд өнөөдөр хуралд суух ёстой байсан. Энэ маш чухал асуудал. УИХ, Засгийн газрын ажил журмаараа явахаа болиод удаж байна. Сүүлийн үед ЖДҮ-ээс зээл авсан гишүүд нь уралдаж зээлээ төлж, уучлалт гуйх гэж уралддаг боллоо. Үүний эсрэг явсны төлөө намайг гүтгэж хэвлэлүүдээр бичих болов. УИХ-ын гишүүд нь өөрсдөө санаачилга гаргаад УИХ-ыг тараая. Тарцгаая гэж уриалмаар байна. УИХ-ыг тараах саналыг би Даваа гаригаас эхлэн өөрийнхөө бланкан дээр гаргана. Засгийн газар нь ч огцоръё, УИХ нь ч таръя. УИХ-ыг тараах саналаар горимын санал гаргаж байна" гэлээ.
Сангийн сайд тодорхой шалтгааны улмаас өнөөдрийн чуулганы хуралдаанд ирэх боломжгүй болсон тул ирэх Баасан гариг хүртэл тус асуудлыг хойшлуулсанаар чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.
Б.Анир
zaluu.com
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

