| |

Парламентаас Европын холбоог орхих шийдэр гаргасантай холбогдуулан Их Британийн парламент анх 2016 онд ард иргэдийн дунд санал асуулга явуулахад 48.1 хувь нь татгалзаж, 51.9 хувь нь зөвшөөрсөн санал өгч Европын холбоог орхих ажил эхэлсэн.
Их Британийг Европын холбооноос гаргах гэрээнд гарын үсэг зурсаны дараа ирэх оны гуравдугаар сард Лондон хотноо парламентаар хэлэлцүүлж баталснаар шийдвэр хүчин төгөлдөр болох аж. Гэхдээ энэхүү шийдвэрийг Умард Ирландын эрх баригчид төлийлөн дэмжихгүй байгаа бөгөөд ИБУИНВУ улс төрийн асуудлаас болж хагаралдах асуудал гарч болзошгүй байна. Мөн энэхүү шийдвэрийг гаргаснаар санхүүгийн хувьд ихээхэн хүндрэлтэй тулгарах бөгөөд нийт 39 тэрбум Фунт стерлинг буюу 49.8 тэрбум ам.долларыг Европын холбоонд татвар хураамж, торгууль болон өрийн хэлбэрээр төлөх болж байна. Гэхдээ холбоонд үлдсэнээр илүү ихийг алдана гэж Ерөнхий сайд үзэж байна.
Их Британи нь Европын холбоонд элсээд 40 орчим жил болсны дараа эвслээс эргэн гарч байгаа юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

