| |
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргана.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай албан бичгийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа юм.
Уг асуудлыг дэгийг тухай хуулийн дагуу долоо хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх учиртай тул өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах гэсэн боловч ирц хүрээгүй тул ийнхүү өнөөдөр хүртэл хойшлуулаад байгаа юм.
Байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргах сүүлийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болно.
Дашрамд дурдахад тус байнгын хороонд харьяалагдах 19 гишүүнээс 7 нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зураад байна. Ингээд байнгын хорооны гишүүдийг танилцуулж байна.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

