| |
.jpg)
Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлд 161 ААН-ийн 13079 машин нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд оролцож байна. Өнгөрсөн аравдугаар сарын 29-ны байдлаар 1200 гаруй тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн бол 30-ны өдрийн байдлаар 800, арваннэгдүгээр сарын 6-27-ны одоогийн байдлаар өдөрт 60, нийт 550 машин хил нэвтэрчээ. Үүнээс болж урт дараалал үүссэнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, УУХҮЯ, АТҮТ-өөс байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, олборлолт, тээвэрлэлийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан юм. Эрдэнэс тавантолгой, Энержи ресурс, Орон нутгийн тавантолгой компанийн тээвэрлэлтийг түр зогсоосноор үүссэн дараалал багассныг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар онцоллоо. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар тус чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгож шийдвэрлэсэн, мөн Засгийн газрын зүгээс жолооч нарын нийгмийн баталгааг хангах хүрээнд ААН-үүд нэг удаагийн эргэлтийн мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг жолооч нар олгох, цалинг нэмэгдүүлэхэд анхаарах асуудлыг ярилцсаныг хэлсэн юм.
Салбар яамны зүгээс тээврийн хэрэгслийн дарааллыг буруулах зорилгоор Цагаанхад хүртэл нүүрс тээврийг гашуунсухайт автозамын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, 1700 гаруй тээврийн хэрэгслийн ачааг Цагаанхаданд буулгажээ. Мөн тээврийн компаниуд жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш, бусад шаардлагатай зүйлээр хангаж байна.
.jpg)
.jpg)
.jpg)
Уулзалтын хүрээнд бүх талуудыг оролцуулсан Ажлыг хэсэг байгуулж, дунд хугацаанд хийх ажлаа төлөвлөн, санал солилцохоор болсон юм. Түүнчлэн өчигдрийн уулзалтыг ирэх сарын 17-нд дахин явуулж, ахиц гарч байгаа эсэхийг харилцан ярилцахаар тохиролцлоо.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

