| |

Энэхүү гэрээгээр "Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай зам барих төсөл”-ийг концессын БАРИХ-ШИЛЖҮҮЛЭХ төрлөөр авсан бөгөөд өнгөрсөн сонгуулиудаар хэл ам татлан дуулиан дэгдээж байсан концессууд ийнхүү урд хөршид зарагдаж эхлээд байгаа нь энэ ажээ. Монголд концессийн гэрээний тухай асуудал сөхөгдөхтэй зэрэг ихэнхийг нь Хятадын хөрөнгө оруулалттай компани авсан гэх мэдээлэл ч ийнхүү үнэний ортой болж байна. Тэгэх тэгэхдээ бүр энэ бүхэн огтхон ч эвлүүлэг биш гэдгийг та бүхэндээ онцолж хэлэхийг хүсч байна. Үе үеийн Ерөнхий сайд, нэр бүхий улстөрчид холбоотой гэх концессууд ийнхүү урд хөршийн хар зах дээр энгийн хэрэглээний бараа таваар шиг борлуулагдаж байгааг хууль хяналтынхан болон Монгол улсын нүд чих болсон Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд юу бодож явдаг бол гэдэг нь сонирхолтой санагдаж байна.
нийтэлсэн:Ж.Батдорж
эх сурвалж:FACT.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

