| |

Одоо байтлаа таксины жолоочийн буруу юу? Энэ хэрэгт хүн ёс, эмчийн тангараг хаана орхигдов.
Хэрэг муугаар эргэж эх хүүхдийн аль нэгд муу зүйл тохиолдсон бол таксины жолооч андуурч өөр тийшээ явснаас болсон гэж тайлбар өгөх нь энүүхэнд харагдана.
Төрөх гээд яаралтай тусламжийн хаалгаар орж ирсэн эхийг дотуураа дамжуулаад төрөх тасагт оруулж болдоггүй хэрэг үү?
Тэнд хүлээлгийн танхимд байсан бусад эцэг эхчүүдийг хүртэл загнаж, дуугай бай гэснийг хүмүүс хэлж байгаа. Үйлчлүүлэхээр ирсэн иргэд үйлчилгээ, харицааны соёлд нь хүртэл санал, гомдлоо хэлж болохгүй. Хэлбэл загнуулна.
Яасан эрх дархтай, халдашгүй, шүүмжилж болохгүй уур уцаартай хүн загнасан хүмүүс вэ?
Үүнээс харахад хэзээ мөдгүй төрөх гээд хувийн унаа, таксигаар эх нялхасыг зорилтгүй! Хэрэв тэгвээс загнуулна, гудманд эсвэл машин дотор төрнө.
Нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг хүлээсэн эмч эмнэлэгийн ажилтнуудын хүнд суртал, хайхрамжгүй байдал хүний аминд хүрч болохоор доройтсонд гүнээ харамсаж байна.



М.Март
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

