logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Эх хэл нийгмийн баялаг

Бичсэн:nomun
2018/12/26/, 10:13
Tweet
 
 

Эх хэл нийгмийн баялаг

 

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болдтой ярилцлаа.
 
–Монгол хэлийг их баялаг үгийн сантай, бас эртний хэл гэх юм. Энэ талаар эхлээд ярилцах уу?
 
-Монгол хэл баян тансаг хэрэглээтэй, бас эртний хэл гэдэг нь үнэн. Энд тэр бүгдийг багтаан өгүүлэх боломжгүй. Орчин цагийн монгол хэлэнд идэвхтэй хэрэглэж байгаа бичээч, хядаач, хавхаг, саадаг гэсэн үг нь Хүннү болон түүний удирдлагаар төр улсаа байгуулж байсан монгол хэлний эртний үед хамаарагдах улс үндэсний үг юм. Эх сайхан монгол хэл маань хүй элгэнээрээ амьдарч байсан балар эртний тэр цагаас хойш мөхчихөөгүй өнөөгийн бидний монгол хэмээх мөн чанарыг минь илтгэж, соёл боловсролыг монгол агаараар тэтгэж, монгол хэв шинжийг бүрдүүлж үеэс үед монгол хүн бүрийн зүрх сэтгэлийг огшоож бадраахын хамт туурга тусгаар байхын нэг үндэс болж байсан байсаар ч байна. Төвөд хэлэнд үг гэдгийг чой гэж нэрлэдэг. Энэ үг юм, ном гэсэн утга илэрхийлдэг ажээ. Үүнээс үзвэл юмыг нь мэдвэл үгийг нь мэднэ, үгийг нь мэдвэл номыг нь мэднэ гэсэн санаа юм. Эх хэл маань ийм арвин баялаг үгийн сантай учир монгол хүний оюуны гайхамшгийг эндээс эрж хайж тайлбарлах хэрэгтэй мэт санагддаг. Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг энэ их өвийг хадгалан үлдэхэд их үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой юм.
 
-Монголчууд хэзээ бичиг үсэгтэй болсон юм бэ. Таны ярианаас ажвал Хүннү гүрний үеэс бололтой?
 
-Хүннү гүрний үед бичиг үсэг үүсэх нийгэм, соёлын шаардлага хэрэгцээ нэгэнт бүрдэн тогтсон байжээ. Үүнд тулгуурлаад Хүннү гүрний үед бичиг үсэг байсан гэх үзэл сүүлийн үед нэлээд газар авсан болохыг онцлон тэмдэглэлтэй. Хүннү гүрний тухай хятад сурвалжид тэмдэглэсэн баримт хэрэглэгдэхүүнүүд нь үлэмж зөрчилтэй. Тэр нь нэг талаас үзвэл Хүннү гүрнийг бүрдүүлж байсан түрэг нарын бичиг үсгийн тухайд "…тэдний бичих Ху нарынхтай төстэй…” гэж тэмдэглэсэн байдаг нь бидний саналыг бүр ч бодитой болгож байгаа хэрэг. Иймээс бид Хүннү нар бичиг үсэгтэй байсныг баримталдаг бөгөөд дор дурдсан хоёр зүйлийг гол нотолгоогоо болгодог юм. Нэгдүгээрт, Хүннү гүрний дараа төв Азийн өндөрлөгт төр улсаа байгуулж байсан Сяньби, Тоба гүрний үед эртний монгол хэлээр ярилцагч Табагачууд эх хэлээ олон хэлтний аймгаас бүрдсэн уудам их газартай эзэнт улсынхаа төрийн хэл болгон тунхаглаад шинэ бичиг 1000 гаруйг зохиосон эзэн хааны зарлигийн тухай тодорхой мэдээ байдаг. Табагачуудын энэ хэл нь монгол угсааны аймаг болох Сяньби хэлний нэгэн аялгуу болох нь одоо нэгэнт тодорхой болжээ. Табагачийн эзэн хаан зарлигтаа зориуд шинэ бичиг хэмээн цохон тэмдэглэснийг үндэс болговол МЭӨ 425 онд хуучин бичиг монголчуудын дунд байсан гэж үзэхэд хүргэдэг. Хоёрдугаарт, нүүдэлчдийн байгуулж байсан төрийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн нь эх хэл, бичиг үсгийн тухай асуудал байсан. Энэ нь эх хэл, үсэг бичиг нь улс үндэстнээ нэгтгэн нягтруулж хөгжлийг нь хурдасгах үүрэгтэй байсантай холбоотой юм. Тухайлбал, Кидан гүрэн байгуулах үед "киданы их бичиг, бага бичиг зохион хэрэглэж байсан бол Монголын эзэнт гүрний үед уйгаржин монгол бичгийг төрийн бичиг болгон хэрэглэсэн баримт Монголын нууц товчоонд тодорхой тэмдэглэгдсэн байдаг. Үүний дараагаар Чингис хааны ач хүү Хубилай хаан их Юань улсыг байгуулаад Пагба ламаар дөрвөлжин үсэг зохиолгож, улсын бичиг болгосон байдаг. Хожим XVII зууны үед баруун монголчууд өөрийн хүчирхэг улсыг байгуулж түүнийхээ ивээл дор бүх монголоо нэгтгэх гэсэн үйл хэрэгт шарын шашныг үзэл суртлынхаа гол зэвсэг болгож, шашныг дэлгэрүүлэх хийгээд төрийн хэргийг ойлгомжтой байлгах зорилгодоо нийцүүлэн тод үсгийг зохион дэлгэрүүлэх, нөгөөтэйгүүр монголчууд соёлт гүрнүүдээс бичиг үсэг авахдаа хөрш орноосоо биш орчин цагийн хэлээр гурав дахь хөршөөсөө авсан байдаг. Тухайлбал, уйгаржин монгол үсгийг дундад Азид амьдарч байсан Согдуудаас, дөрвөлжин үсгийг Гимилайн уулсын цаана орших төвөдүүдээс, соёмбо үсгийг санскритуудаас авсан байх жишээтэй. Харин монголчууд хятад үсэг бичиг авсангүй. Күнзийн сургаалийн ивээл дор ороогүй учрыг эндээс л хаймаар санагддаг. Мөн өөрсдийн хэрэглэж дадсан бичиг үсгийг засч сайжруулах аргыг ч хэрэглэсэн байдаг. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй юм шиг байна. Эдгээр бичиг үсэг тухайн үеийнхээ монгол хэлний хөгжлийн онцлогийг сайн тусгаж байсныг мартах учиргүй.
 
–Орчин цагийн монгол хэлний талаар та ямар бодолтой явдаг вэ?
 
-Үеэс үед уламжилж ирсэн сайхан монгол хэл маань өнөөдөр ч гэсэн монгол түмнийг нэгтгэж, хөгжлийг хурдасгахад харилцааны үүргээ биелүүлсээр байна. Үүнд хэл шинжлэлийн мэргэжилтнүүдээс гадна төрийн мэргэн бодлого чухал нөлөө үзүүлснийг мартаж болохгүй. 2002-2012 онд Монголын жишгээр дэлхий нийтээр бичигтэн болох НҮБ-ын тогтоолыг батлуулах, "Төрийн хэлний тухай хууль”-ийг УИХ-аас баталж хожим түүнээ "Монгол хэлний тухай хууль” болгон өргөжүүлсэн. Мөн "Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” зохион хэвлүүлэх тухай болон үүнийгээ өргөжүүлэн "Монгол хэлний цахим толь” болгосон. "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг дурдаж болно. Гэвч шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжил, өнөөгийн нийгмийн хөгжлийн хурдац, хүн ардын амьдралын шинэ хэв маяг, үндэсний утга зохиолын хэлэнд шинэ чухал үүргийг ногдуулж байна. Ийм чухал үед хэл бичгийн мэргэжилтнүүд бид бусад мэргэжлийн хүмүүс соён гэгээрүүлэх чиглэлийн мэргэжилтнүүдтэйгээ нийлээд эх хэлээ шинжлэх ухааны хэл болгох чиглэл рүү хамаг анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болоод байна. Ийм зорилгыг хэрэгжүүлэхэд бидэнд энэ талаар багагүй өв бий. Энэ талаар ардын багш С.Дулам олон сонирхолтой жишээ гаргаж ярьж байсныг мартаагүй байх. Үүнтэй холбогдуулан хэлэхэд эх хэлнийхээ нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн олон дорвитой арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай.
 
–Монгол хэлийг хэр судалсан байдаг юм бол?
 
-Судалсан гэж яривал их эртний түүхийг ярих ёстой. Монгол хэлний анхны судалгааны бүтээл XIII зуунаас эхэлсэн байдаг. Гунгаажалцан гэдэг бандида цолтой хүн Өөлдийн Гоодан хааны үед 44 монгол үсэг зохиов гээд сударт байна.  Дараа нь 1305 онд Чойжи Одсэр гэдэг бандида дэлгэрүүлээд монгол хэлний зүйг 123 үсэг болгож журамласан байна. Энэ бүтээлүүд 1930-аад он хүртэл үргэлжилсэн. Энэ нь Энэтхэг, Төвөдийн хэл шинжлэлийн дэг дээр суурилаад монгол хэлийг үе үсэг болгон судалсан бүтээлүүд шүү дээ. Энэ хоёр бүтээлийг сайн нягтлан, бас тухайн үе болон түүнээс өмнөх үеийн нөхцөл байдалтай уялдуулан үзсэн. Эдгээр "Зүрхэн тольт”-уудаас хамаагүй өмнө Дундад Азийн хэл шинжлэлийн дэг дээр тулгуурласан бүтээл юм.
Харин орчин цагийн хэл шинжлэлийн аргаар судалсан бүтээл 1848 оноос эхэлсэн гэж үздэг. Оросын алдарт эрдэмтэн А.Бобровниковын "Халимаг монгол хэлний хэлзүй” гэдэг бүтээл гарсан үеэс эхлэлтэй. Энэ нь тухайн үедээ "Ром Европын хэл шинжлэлийн үүднээс судаллаа” гэж их л өндөр төвшинд үнэлэгдсэн бүтээл юм. Гэхдээ монголчууд өөрийнхөө түүхэнд 10 гаруй удаа бичиг үсэг солилоо. Бичиг үсэг сольсон түүх бол хэл шинжлэлийн түүх мөн. Монгол хэл шинжлэлийн түүхийг ерөнхийд нь ажихад III, IV үе дээрээ явж байна уу гэж хармаар. Нэг хэсэг нь бүр эртний үед. Гунгаажалцан, Чойжи Одсэр нараас өмнө монголчууд бичигтэй байсан гэдэг үг цухалзах гээд байна. Тэр бичгийг, системийг боловсруулахад хэл шинжлэлийн ойлголтгүйгээр хийх аргагүй юм. Дараа нь Энэтхэг, Төвөдийн хэл шинжлэлийн дэгээр өөрөөр хэлбэл, өмнө дурдсан бүтээлүүд энэ үед хамаарагдана. 1930-1960-аад он хүртэл Ц.Ишдорж, Ш.Лувсанвандан гэсэн эрдэмтдийн нөлөөгөөр Ром Европын хэл шинжлэлийн дэгээр баахан явлаа. Дараа нь хэл шинжлэлийн бүтэц зүйн аргын үүднээс судалж шинжиллээ. Үүний алдартай төлөөлөгч нь Ш.Лувсанвандан. Бид Лу багшийг дэлхийн хэл шинжлэлийн түүхэнд шинэ үеийг нээсэн гэж хэлдэг. Сүүлийн үед бидний амьдралд компьютер их нэвтэрч байна. Дорно  дахины гүн ухааныг судалдаг боллоо. Ингээд үзэхэд уламжлалыг шинэчлэлтэй холбосон нэг үе эхэлж байна уу даа гэж харагдахаар байгаа юм. Манай улсын төдийгүй дэлхийн монголч эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд өнөөдөр монгол хэл шинжлэл гэдэг ухаан маань харьцангуй жигд хөгжсөн олон салбар ухааныг өөртөө нэгтгэсэн бүхэл бүтэн тогтолцоотой шинжлэх ухаан болон хөгжсөн байна.
 
–Бодомж гэсэн үгийн утгыг тайлбарлаж өгөхгүй юү ?
 
-Монгол хэл, хэл шинжлэлийн ууган салбарын нэг нь толь бичиг зохиож боловсруулах ажил байсан. Ардын Засгийн эхний үед С.Шагж гуайн зохиосон толь бичгүүд, 1960-аад онд Я.Цэвэлийн зохиосон "Монгол хэлний товч тайлбар толь” байна. Сүүлийн үед тайлбар толь зохиох ажил нэлээд идэвхжиж байгаа. Өнөөдөр ч гэсэн орчин цагийн монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь гээд би өөрөө удирдаад зохиож байна. Энэ толь нь үндсэн ойлголтууд, иргэдийнхээ хэлний мэдлэгийг дээшлүүлэх, мэдээж боломжтой нэгийн уламжлалыг нь харахын тулд хуучин үсгээр бичих, зөв дуудлагын норм хэмжээг тогтооход анхаарч байна. Энэ бүхэн эх хэлээ шинжлэх ухааны хэл болгох гэж хичээн зүтгэж байгаагийн нэг шат гишгүүр болох юм. Таны асуусан бодомж гэдэг үгийн тухайд бол "эргэцүүлэн бодох, ухаарах” гэсэн хийсвэр утгатай юм. Харин мж дагавар авсан санамж, үнэлэмж, нийлэмж, бүтэмж, үзэмж, үлэмж гэсэн үг бий. Энэ мэтээр бусад үгтэй нь холбон тайлбарлавал их сайн юм. Гэхдээ үгийн утга өөрчлөгдөх, хувирах үзэгдэл байдгийг санах хэрэгтэй.
 
–Сүүлийн үед ямар ажил хийж байна вэ?
 
-Би их сургуулийн монгол хэлний ангийг төгссөн. Гэвч хэл шинжээч дундаа цэвэр монгол хэл судлалын хүн биш. Эртний Турк хэлний бичгийн дурсгал, мөн Турк угсааны хэлтэн болох Цаатан, Урианхай, Мончаг, Тува, Казах гээд чамгүй цөөн тоотой үндэстний хэл монгол хэлтэй хэрхэн яаж холбогдож байна вэ гэдгийг судалж байгаа. Нэг хэл мөхвөл нэг соёл мөхнө гэсэн үг байдаг. НҮБ-ын удаа дараагийн баримт бичиг бол хүн төрөлхтний өмнө ойрын ирээдүйд тулгарах зорилтыг шийдвэрлэхэд эх хэл нь хамгийн сайн, чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг. Манай зарим залуус Ховд аймгийн Тува хүүхдүүдэд зориулсан V ангийн сурах бичиг хийсэн. Эх хэл эрдмийн түлхүүр гэж ярьдаг. Миний хувьд хүрээнд суусан чавганцын чих сайн гэгчийн үлгэрээр монгол хэлний талаар ийм юм хийвэл зүгээр юм байна гэж залуучууддаа үлгэр болгож зааж сургахын тулд өөрийн сонирхол, нийгмийн захиалгын үүднээс ийм ажил хийж байна. Монгол нутаг зөвхөн монголчуудын өлгий биш. Төв Азийн нүүдэлчдийн үе үеийн оршин тогтнож байсан төр улсын түүхийг хадгалсан өлгий нутаг. Тиймээс тэр олон дурсгалаас эртний туркчүүдийн холбогдолтой бичиг үсгийн дурсгалыг голлон анхаарч байна.
 
–Эх хэлний талаар?
 
-Эх хэл гэдэг чинь эхээс сурсан хэлээрээ яриарай гэсэн утгатай юм шиг байна. Гэхдээ үе үеийн монгол эхчүүд өөрсдийн хэлээ үр хүүхдэдээ заан сургасаар ирсэн. Эх хэл бол нийгмийн баялаг. Тиймээс академич Б.Ринчен гуай "Чин зоригт өвгөдийн маань өв их эрдэнэ” гэсэн байдаг шүү дээ. Та эх орноо хайрладаг шиг эх хэлээ хайрлаарай. Ер нь монгол хэлний түүхийг судалж байгаа, монгол хэл бусад хэлтэй хэрхэн холбогдож байгааг судалж байгаагийнхаа хувьд монгол хэлнийхээ мөн чанарыг улам гүнзгий, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдье гэж байгаа юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдсэнээр бид ирээдүйн монгол хэлийг ч шинжлэх ухааны үндэстэй харна.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Төстэй мэдээллүүд

Д.Боролзой: Нийгмийн сүлжээнд монгол хэлийг “эвдэх” хандлага давамгайлж байна

Д.Боролзой: Нийгмийн сүлжээнд монгол хэлийг “эвдэх” хандлага давамгайлж байна

2018/12/10, 09:46
Ц.Сайнзаяа: Монгол хүн эх хэлээ мэдэхгүй байж болохгүй

Ц.Сайнзаяа: Монгол хүн эх хэлээ мэдэхгүй байж болохгүй

2018/08/08, 09:38
Э.Пүрэвжав: Дэлхий дээрх 10 сая Монгол туургатны 6 сая нь Монголоороо ярьж бичдэг

Э.Пүрэвжав: Дэлхий дээрх 10 сая Монгол туургатны 6 сая нь Монголоороо ярьж бичдэг

2018/02/23, 09:59
Эх хэлний цахим хөгжлийн асуудлаар чууллаа

Эх хэлний цахим хөгжлийн асуудлаар чууллаа

2016/11/08, 14:18

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

9 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

11 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

9 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

9 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

12 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

19 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

15 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

22 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

25 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

25 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

18 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

14 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

16 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

13 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

15 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

24 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

20 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

24 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

28 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

20 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

26 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

18 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

18 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

19 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

20 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

13 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

19 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

18 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

28 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

24 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

29 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

30 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

24 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

28 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

42 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

30 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

35 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

32 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

28 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

52 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51005 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42457 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37282 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31501 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23895 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21569 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19812 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18973 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18866 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18446 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18314 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17627 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17361 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16857 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16689 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16624 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16527 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16251 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15843 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15742 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14926 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14806 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14382 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14351 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14168 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13956 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13687 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51005 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31501 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13390 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11751 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18446 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5922 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11800 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8877 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9815 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10835 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11063 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7543 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8681 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8303 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12160 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7049 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8558 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11420 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6836 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.