| |

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 11.00 цагт зарласан байсан ч гишүүдийн ирц 50 хувьд хүрэхгүйгээс цугласан гишүүд нь танхимыг орхиж гарлаа.
Байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх байсан юм.
Тус хуралдаанд оролцохоор УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс ганц Ц.Нямдорж гишүүн ирсэн байлаа. Тэрээр бүлгийн зөвлөхөө дуудаж, байнгын хороонд харьяалагддаг гишүүдээ дуудахыг үүрэгдэж, өөрөө мөн гар утсаараа гишүүдтэйгээ холбогдохыг оролдож байв.
Энэ хооронд УИХ-ын гишүүн О.Баасанхүү орж ирж, байнгын хорооны хуралдааныг гэнэт зарлалаа. Ажил ихтэй байхад урьдчилаад сануулж болдоггүй юм уу. Гэнэдүүлж юм хийх гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна” гэж бухимдлаа илэрхийлсэн юм.
Ц.Нямдорж гишүүн мөн санал нэгдэж "Би сая л хурал зарласныг мэдлээ. Өглөө туслахаасаа Хууль зүйн байнгын хороо хуралдах эсэхийг тодруулахад тодорхойгүй байна гэсэн. Байнгын хорооны хурлын цагийг тулгаж зарласан хүн хэн бэ” гэж байв. Гэвч эзэн олдсонгүй, харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга хөдөө байгаа гэх тайлбар хийгдэв.
Бусдаасаа хождож 12.00 цагийн орчимд байнгын хорооны хуралдаанд оролцохоор ирсэн З.Баянсэлэнгэ гишүүн "Өнөөдөр ээлжит бус чуулган хаахыг мэдсээр байж, мэдрэмжээрээ ирэх хэрэгтэй шүү дээ. Хууль зүйн байнгын хорооны хурал болох нь тодорхой” гэсэн бол Р.Гончигдорж гишүүн "Арав хоногийн дотор хуулийн төслийг багтааж хэлэлцэхгүй бол хуулийн хугацаа өнгөрнө” гэж байлаа. Үүнд нь Ц.Нямдорж гишүүн "Зальдах гээд л, арав хоногт багтааж хэлэлцэхгүй бол хоригтой холбоотой хуулийн төслийг хэлэлцэхгүй гэдэг хуулийн заалт байхгүй. Р.Гончигдоржоо” хэмээн хариу хэлж, танхимаас гарсан юм. Араас нь мөн Д.Лүндээжанцан гарч, "Өрөөндөө байх тул ирц бүрдэнгүүт дуудаарай” гэж хурал зохион байгуулагчид анхааруулав.
Хуралдаанд оролцохоор дээрх гишүүдээс гадна УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж, Ц.Оюунбаатар, Ж.Батзандан нар ирсэн байсан ч бас л бусдынхаа нэгэн адил танхимыг орхиж явлаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

