| |
Харин Номин их дэлгүүр зөвшөөрсөн бөгөөд тус дэлгүүрийн гадна зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар урд шөнийн 02 цагаас эхлэн иргэд дараалан зогсож байсан аж. Энэ маягаар өглөө болоход иргэд ихээр цуглаж тус дэлгүүрийн үйл ажиллагаанд саад учруулж эхэлсэн учир дэлгүүрийн удирдлагууд дотогш хүн оруулаагүй юм. Улмаар хамгаалагчдаас гадна БГД-ийн цагдаа хамгаалтад гарсан байна. Гэвч энэ бүхний дараа "Еxclusive” компани өөрийн албан ёсны цахим хуудастаа Бид дампуураагүй буруу ойлголт санаатайсанамсаргүй тарааснаархүссэндээ хүрччадсангүй. 120 сая төгрөгний бараа бүтээгдэхүүнийг өгөхөөсөө харамласан зүйл байхгүй. Гэхдээ үнэгүйдүүлж өгөхийг хүсэхгүй байгаа учраас 19, 20 ны үйл ажилагааг албан ёсоор цуцалсан. Цаг заваа гарган ирсэн ТА бүхнээсээ УУЧЛАЛТ хүсэж байна” гэх мэдэгдэл тавьжээ.
Тэнд цугласан иргэд барааг нь үнэгүй авах гэсэнгүй. Ядаж тал үнээр авч эсэргүүцлийг нь дэмжихээр ирсэн хүмүүс ч байсан юм. Хэдийгээр "Exclusive” брэнд бараагаа үнэгүй тараах шийдвэрээ 13:00 цагийн үед гаргасан ч иргэд оройн 18:00 цаг хүртэл зогссон байна.
Үнэгүй юманд хаана ч ингэж цуглана. Ямартай ч зөв нэрийн дор буруу үйлдэл гаргаж, бизнесийнхээ ч нэр хүндийг унагаасан хэрэг явдал болоод өнгөрлөө.
Э. Алтанзаяа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

