X а л ь с а н тохиолдолд манайх хариуцлага хүлээхгүй. Хоёрдугаарт, машин
эргэх ямар ч зайгүй. Г уравдугаарт, нийслэлийн өмч б о л с о н з а м ы н
хашлагыг эвдэнэ. Түүгээр ч зогсохгүй автомашины зогсоолыг сэтлээд сорох
ямар ч боломжгүй. Автомашинуудыг зам хаагаад тавьчихдаг болохоор
түгжрэл үүснэ. Үүнээс болж эмнэлгийн машин орж чадахгүй болсноор
эмнэлгийн тусламж, үйлчилгээнд доголдол гарах эрсдэлтэй нөхцөл байдал
үүслээ. Тиймээс кадастрыг давхцуулсныг яаралтай зохицуулж, хэвийн
ажиллуулахыг хүсч байна” гэлээ.
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга 1979 онд ашиглалтад орж, 1980
оны дөрөвдүгээр сараас эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд дүүргийн
хүн амд эмнэлгийн хоёр дахь шатлалын тусламжийг дотор, хүүхэд, мэдрэл,
уламжлалт, яаралтай тусламж, эрчимт, н ө х ө н с э р г э э х эмчилгээ
зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэг нь хэвтүүлэн эмчлэх А, Б төв
корпусын барилга, гарааш, уурын зуух, угаалгын нэгдсэн болон гал тогооны
барилга, эмгэг анатомийн барилга, 15 0 0 тоннын багтаамжтай цэвэр усан
сангийн байгууламж, 1500 тоннын багтаамжтай бохир усны санг багтаасан
4.2 га эдэлбэр газар нь өнөөдөр 3.9 га болж хасагджээ.