| |

"2018 онд Хятадын ДНБ-ий нийт хэмжээ 90 их наяд юань давсан нь 2017 оныхоос 8 их наяд орчим юаниар өссөн үзүүлэлт юм. Хэрэв дундаж ханшаар тооцвол Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 13.6 их наяд ам.долларт хүрч, дэлхийд хоёрдугаарт орлоо” гэж Нин Зижэ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Статистикийн мэдээллээс үзвэл, 2018 онд Хятадын ДНБ-ий өсөлтийн хурдац 6.6 хувь байсан нь 1990 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болсон боловч тус улсын эрх баригчдын 6.5 орчим хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байсантай ойролцоо үзүүлэлт аж. Түүнчлэн ДНБ-ий өсөлтийн хурдац өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 6.4 хувьд хүрч удааширч байжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

