| |
Олон жилийн турш би үртэй болохын мөрөөс болж явсан ч яагаад ч юм бэ олсон хүүхэд болгон минь зулбачихдагсан.
Анхныхаа ханьтайгаа ханилаад бүхэл бүтэн 15 жил болсон ч 5 удаа жирэмслээд л дандаа 5, 6 сартай болмогцоо л зулбачихна.
Нус нулимс минь хэмждэгсэн бол лавтай Тэрэлжийн голын уснаас их болсон бизээ.
Эхэндээ эвийлэн, өрөвдөх улс их байсан бол сүүлдээ ч хавийн амьтан хадмууд минь ч намайг хялайж харах нь ихсэв.
Харин нөхөр минь анх ханилхад инээд алдсан алиа хошин залуу байсан бол сүүлдээ дуугаа хураасан , хар яр, хийсэн нэгэн болж хувирахыг би харж ,өөрийгөө л буруутгаж байлаа.
Анх жирэмсэн боллоо гэхэд баяр хөөр болдог байсан хань минь , жирэмсэн боллоо ,одоо л нэг гайгүй шиг давчихвал гэхэд итгэлгүй нүдээр намайг эрхгүй л нэг дэмжсэн болох гэж толгой дохимор болох.
Амьдрал минь авч ч болохгүй, хаяж ч болохгүй урсгалаараа урссаар 16 дахь жилтэйгээ золгоход ахиад л би жирэмсэн болсон байв.
Хамт ажилдаг Тунгаа эгчийн хамаатан Жангар зайран гэж нэг мундаг хүний тухай ярихад бөөд итгэдэггүй ч эцсийн горьдлого тээн тэднийхийг заалгаад зорин очив.
Гэхдээ, чи өвчтэй зовлонтой , өрөөл татанхай ч байсан үрээ хайрлах уу ,хамаагүй юу гэж цоргитол ширтэх нь тэр
- Өчнөөн жил мөрөөдөж, шаналж хүлээсэн үр юмсан ах минь ,яагаад заавал надад ингэж хатуурхах гэж орчлон.Би хэнд ч мууг хийгээгүй шүү дээ ?
Бас нэг зүйлийг хэлэхэд хүүдээ Баргачун гэж нэрлээрэй, бас 3 нас хүрэхээр нь над дээр заавал авчирч уулзуулаарай мартав даа 3 нас хүрэхээр нь за гар ,явдаа охин минь .
- Энийг гэртээ орохын өмнө босго уруугаа цац гээд цаасанд боодолтой зүйл өгөв.
Хүүгээ нэг нас хүртэл зайрангийн хэлснийг таг мартаж эрүүл саруул хүүтэй боллоо , зайрантан зүгээр л намайг айлгаж дээ гэж бодохоос баярлах сэтгэл эрхгүй төрнө.Тэр ч бүү хэл мэргэч төлөгч бөө нарын үг болгон үнэн биш шүү дээ гэж ирээд онгирох сэтгэл ч төрж байлаа....
- Зайрантан хүүг тэвэрч аваад ,багш минь хэмээн үнсэж ,уйлж гарах нь тэр .
Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Зайрантан тэнгэрийн орондоо заларсан.Хүү маань гэнэтхэн л сонсгол хэлд ч орж , одоо өвгөн зайран багшийнхаа адил амьтанд буян хийсэн маш чадалтай зайран болсон .
Харин би сураг нь ч тэр, дахин мөрөөдөж ч байгаагүй охинтой болж ,тэр маань амьтан хүн бишрүүлсэн гайхалтай дуучин болсон .
15 жилийн турш үр хүүхдээ зулбуулж, гол горхи шиг гашуун нулимс асгаж, амьдаараа хатаж явсан би одоо шимт газар шиг сэргэж, хоёрын хоёр сайхан үрийн ээж болсон доо өвгөн зайрангийн буянаар.
Нөхөр маань үргэлж түрийвчиндээ авч явдаг байсан анхны эхнэрийнхээ салахдаа дурсгал болгож өгсөн нөхрийн ээж аавын нутгийн уулын зургийг зайрантны хэлснээр галд өргөснөөс хойш бидний амьдрал өргөс авсан мэт л сайн сайхнаар дүүрэх болсон юм .Амьдрал гэж таагдашгүй зүйлээр дүүрэн ажээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

