logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

БАЙР СУУРЬ

Бичсэн:marta
2019/02/08/, 12:58
Tweet

БАЙР СУУРЬ

 

Сүүлийн үед ББСБ-уудын талаарх сэдэв олон нийтийн сонирхлыг ихээхэн татах болсон байна. Энэ салбарын өнөөгийн байдал, зах зээлд эзлэх хувь хэмжээ ямар байгаа тухай яриагаар ярилцлагаа эхэлье.

Санхүүгийн зах зээл дээр нийт 540 банк бус санхүүгийн байгууллага Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Банк бус санхүүгийн байгууллагууд нь хуулийн дагуу нийт 10 төрлийн үйл ажиллагааг эрхлэх боломжтой ба нийт байгууллагуудын 90 гаруй хувь нь зээлийн үйлчилгээг дагнан болон бусад үйлчилгээтэй хавсран эрхэлж байна.  Банкны салбартай харьцуулахад ББСБ-уудын эдийн засагт эзлэх хувь хэмжээ бага байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд салбарын хэмжээ болон зах зээлд нийлүүлж буй зээлийн бүтээгдэхүүний хэмжээ тасралтгүй өсөж байна. Тухайлбал, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өсөж 1.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өөрөө ДНБ-ий 4.2 хувь, банкны салбарын нийт хөрөнгийн 3.9 хувьтай тэнцэж байгаа юм. Харин салбарын нийт зээлийн үлдэгдэл 37 хувиар өсөж, 811.6 тэрбум төгрөгт хүрсэн нь банкны салбартай харьцуулахад 4.8 хувь байна. ББСБ-уудын олгож буй зээлийн хэмжээ нь банкны салбартай харьцуулахад маш бага байгаа ч банкны үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй иргэдэд бага дүнтэй зээлийг богино хугацаатайгаар олгодгоороо онцлогтой. 2018 оны 3 дугаар улирлын байдлаар нийт зээлийн үлдэгдлийн 70 гаруй хувийг нэг жилээс бага хугацаатай олгосон зээл, 84 хувийг иргэдэд олгосон зээл бүрдүүлж байна.

СЗХ-ноос ББСБ-уудын дүрмийн санг нэмэгдүүлэхээр шийдвэрлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ шийдвэрийг гаргах шаардлага, үндэслэл юу байсан бэ?

СЗХ олон талын судалгаа болон баримтан дээр үндэслэн энэ шийдвэрийг гаргасан. Тухайн үед эдийн засгийн өсөлт удааширсан, түүнийгээ дагаад арилжааны банкуудын зээлийн нийлүүлэлт хумигдсан шинжтэй байсан. 2011-2013 онуудад 50 орчим хувийн өсөлттэй байсан банкны салбарын зээлийн нийлүүлэлт 2015 оны хоёрдугаар улирлаас эхлэн буурч эхэлсэн. Тухайлбал, банкны салбарын нийт зээлийн хэмжээ 2015 онд дунджаар -1.8 хувь, 2016 онд 1.9 хувийн өсөлттэй байсан. Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн энэ нөхцөл байдлаас шалтгаалан иргэд, аж ахуй нэгжийн зээлийн эрэлт өсөж эхэлсэн. Үүнийг дагаад зээлийн хүү өссөн, улмаар салбарын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн зэрэг сөрөг үр дагаврууд зах зээлд бий болоод байсан. Мөн тухайн үед банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой этгээдүүдийн тоо хурдацтай нэмэгдэж байсан. 2014-2016 оны хооронд ББСБ-уудын тоо хоёр дахин огцом нэмэгдсэн. Ингэснээр зээлийн зах зээлийн тэлэлт тодорхой хэмжээнд явагдсан боловч салбарт өргөжилтийн үр өгөөж төдийлөн бий болоогүй. Түүнчлэн санхүүгийн зах зээлд оролцогчдын үйл ажиллагаа өөрөө хэрэглэгчдийн итгэл дээр суурилан явагддаг учраас салбарын мэргэжлийн оролцогчид болох ББСБ-ууд нь хариуцлага даах чадвартай, үйл ажиллагаа нь тогтвортой, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байх зайлшгүй шаардлагатай байдаг.

Мөн сүүлийн жилүүдэд санхүүгийн зах зээлд технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд хурдацтай нэвтэрч, уламжлалт зах зээлийг нэлээд эвдэж байна.  Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нь санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ үзүүлэх хугацааг бууруулах зэрэг олон давуу тал, үр ашгийг бий болгож байна. Одоогийн байдлаар СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд хоёр ч ББСБ технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байгаа бөгөөд салбарын нийт зээлдэгчдийн 40 гаруй хувь нь гар утсанд суурилсан зээлийн үйлчилгээг ашиглаж байна. Цаашид ч санхүүгийн зах зээлд финтекийн үйлчилгээнүүд улам хурдтай нэвтрэх, зах зээл өөрөө технологид суурилан ажиллах хандлагатай байна. Ер нь энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нь ББСБ-уудын харилцагчид бага зардлаар, үр ашигтайгаар бүтээгдэхүүн хүргэх, цаашлаад арилжааны банкуудтай өрсөлдөхүйц хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг том боломжуудыг олгож байна. Мэдээж эдгээр технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэхэд нөгөө л хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь том хөшүүрэг болж байдаг.

Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх нь ББСБ-даа ямар ач холбогдолтой байдаг вэ? Үүнийг хэрхэн тооцоолсон бэ?

Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх нь зөвхөн байгууллагын үйл ажиллагааг тэлэхээс гадна үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник хэрэгсэл, програм хангамжийг сайжруулах, мөн шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зэрэг давуу талыг олгох ба байгууллагын хүний нөөц, засаглал, комплаенс, эрсдэлийн удирдлага, менежментийн үйл ажиллагаа зэрэг олон зүйлд эерэгээр нөлөөлдөг. Жишээлбэл, Санхүүгийн зохицуулах хороо Монгол улсад ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу зохицуулалтын байгууллагуудын мөнгө угаах эрсдэлийн түвшинг үнэлсэн бөгөөд банк бус санхүүгийн байгууллагуудын мөнгө угаах эрсдэлийн түвшин бага байсан хэдий ч эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээ хангалтгүй түвшинд байсан нь үнэлгээний үр дүнд сөргөөр нөлөөлж байсан. Уг үнэлгээ нь байгууллагуудын засаглал, сургалт, хүний нөөц, комплаенсын хэрэгжилт, эрсдэлийн үнэлгээ, удирдлага, хяналтын тогтолцоо, менежментийн үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлүүдийг багтаасан ба хөрөнгийн хэмжээ ихтэй, том байгууллагуудын хувьд үнэлгээний үр дүн харьцангуй сайн байсан.

Гадны орнуудын туршлага ч юм уу, жишээ, алдаа, оноог нь судалж үзсэн үү?

Судлалгүй яахав. Сая дурдсан салбарын нөхцөл байдал, чиг хандлагаас гадна ББСБ-ууд хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх чадамжтай эсэх, мөн олон улсад энэ төрлийн бодлогыг ямар үндэслэлтэйгээр гаргадаг талаарх судалгаануудыг хийсэн. Ингэхдээ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх нь зээлийн түвшинд хэрхэн нөлөөлдөг талаарх төсөөллийг эконометриксийн дөрвөн аргачлалыг ашиглан гурван хувилбараар тооцож гаргасан. Эдгээр төсөөллийн үр дүнгээс харахад уг бодлогын шийдвэр бүрэн хэрэгжиж дууссаны дараагаар салбарын нийт хөрөнгө дунджаар 2.6 их наяд төгрөгт, зээлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэн 1.7 их наяд төгрөгт хүрэх ба зээлийн хүүгийн түвшин 2018 он гэхэд 3.4 хувь, 2019 он гэхэд 2.6 хувь, 2020 он гэхэд 2.1 хувь хүртлээ буурах бүрэн боломжтой гэсэн үр дүн гарсан. Тиймээс эдгээр судалгаа, нөхцөл байдалд үндэслэн чадавхтай, хариуцлагатай мэргэжлийн оролцогчдоор салбарыг бүрдүүлэх, иргэдэд хямд үнээр санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хялбар хүргэх, иргэд, аж ахуй нэгжүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг үндэслэлүүдээр Хороо ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байсан.

Та нарын хийсэн олон улсын судалгаанаас өөр онцлох дүр зургууд ажиглагдсан уу? Жишээ нь, санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх шалтгаан нь голчлон юу байдаг, эсвэл манай ББСБ-уудтай ижил байгууллагуудын хувьд хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлага хэр хэмжээнд байдаг гэх зэргээр?

Улс орнуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөсөн туршлагаас үзэхэд бичил санхүүгийн зах зээлийг бэхжүүлэх, чадавхжуулах, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зах зээл дэх мэргэжлийн оролцогчдыг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, үр ашигт байдлыг өсгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэдэг болох нь харагдсан. Харин хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөсөн байдал нь улс орнуудын хувьд харилцан адилгүй бөгөөд манай улстай ижил хөгжиж буй санхүүгийн зах зээлтэй улсуудад 1.5 саяас 12.6 сая ам.долларын интервалд багтаж байна. Камбож улс ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг хамгийн их буюу 24 дахин өсгөж, 1.5 сая ам.долларт хүргэсэн бол Пакистан, Бангладеш, Гана зэрэг улсууд 2 дахин өсгөж харгалзан 9.2 сая, 12.6 сая, 3.5 сая ам.доллар болгож байсан. Түүнчлэн Камбож, Энэтхэг, Вьетнам зэрэг улс орнуудад жижиг ББСБ-уудаа дэмжиж, боломж олгох үүднээс тодорхой хугацаанд үе шаттайгаар хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх бодлого баримталж байна. Манай улсын бичил санхүүгийн байгууллагуудын ам.доллараар илэрхийлсэн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг бусад улс орнуудынхтай харьцуулахад бага түвшинд байна.

Түрүүн та судалгааны дүнд хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлснээр зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэсэн дүн гарсан гэлээ. Тэгвэл уг шийдвэрийг хэрэгжүүлснээр зах зээлд ямар эерэг өөрчлөлтүүд гараад байна вэ?

Аливаа бодлого, шийдвэрийг гаргахдаа судалгаа, шинжилгээнд суурилдаг боловч, үр нөлөөг нь тухай бүр үнэлэхэд хэцүү байдаг. Гэхдээ статистик мэдээллээс харахад зах зээлд хэд хэдэн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхлээд байна. Тухайлбал, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2016 оны гуравдугаар улиралд салбарын нийт хөрөнгө 724.2 тэрбум төгрөг байсан бол 2018 оны гуравдугаар улиралд 1.2 их наяд төгрөгт хүрч 66 хувиар өссөн. Харин нийт зээлийн хэмжээ 81.3 хувиар нэмэгдэж 811.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Активын бүтцээс харвал нийт хөрөнгийн өсөлтийн 76.2 хувийг нийт зээлийн өсөлт бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл салбарын эх үүсвэрийн хэмжээ нэмэгдсэнээр зээлийн нийлүүлэлт нэмэгдэж байна гэсэн үг.Харин сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө 4.2 хувь байсан бол 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 3.3 хувь буюу 0.9 пунктээр буурсан дүнтэй байна. Зээлийн хүүгийн бууралтад эдийн засгийн таатай нөхцөл байдал нөлөөлсөн байж болох ч зээлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдсэн нь үнийн түвшинг бууруулах гол нөлөөг үзүүлсэн гэж харж байна. Мөн зээлийн хүүг бууруулах зорилгоор Хорооноос энэхүү шийдвэрийг гаргасны дараагаар Голомт банкнаас "Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги”, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөс "Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулан баталсан нь СЗХ-ны бодлогын санаачилга санхүүгийн зах зээлд оролцогчдод бага ч болов дохио үзүүлсэн болов уу гэж бодож байна. Мөн зөвхөн зээлийн хүүгийн бууралт зэргээс гадна салбарт ажиллагсдын тоо 30.8 хувиар өсч, ББСБ-ууд нь нийт 2600 гаруй ажлын байрыг бий болгосон зэрэг бусад эерэг үзүүлэлт ч гарсан байна.

Зээлийн нийлүүлэлт нэмэгдсэн гэхээр нэг талаас иргэд, байгууллагууд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хүртээд, зах зээлийн оролцоо нь нэмэгдээд ирж байна гэж харж болох байх. Эргээд үүнд сөрөг тал нь юу байж болох вэ?

ББСБ-уудын зээлдэгчдийн тоо 2016 оны гуравдугаар улиралд 64 мянга байсан бол 2018 оны гуравдугаар улиралд 3.4 дахин нэмэгдэж 217 мянгад хүрсэн байна. Зээлдэгчдийн тооны энэ өсөлт нь таны хэлснээр нэг талаасаа санхүүгийн үйлчилгээний хүртээмж өсөж байгааг илэрхийлэх боловч иргэдийн өрийн дарамт нэмэгдэх аюул бас байдаг. Тиймээс бид нэг зээлдэгчид ногдох зээлийн хэмжээг зайлшгүй харах шаардлагатай. 2016 оны гуравдугаар улиралд ББСБ-ын нэг зээлдэгч дунджаар 7.0 сая төгрөгийн зээлтэй байсан бол энэ улиралд уг үзүүлэлт 3.7 сая төгрөг буюу бараг 2 дахин буурсан байна.

2016 онд чанаргүй зээлийн хэмжээ өссөн байсан гэсэн. Тэгвэл СЗХ-ны шийдвэрийн дараа ямар өөрчлөлт гарсан бэ?

Ер нь сүүлийн хоёр жилийн хугацаанд банк бус санхүүгийн салбарын чанаргүй зээлийн хувь буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал 14.3 хувь хүртэл өсөөд байсан чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 10.6 хувь хүртэл буурсан дүнтэй байна.

Банк бус санхүүгийн зах зээлд аль хэдийн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаад эхэлсэн байгаа нь харагдаж байна. Үе шаттайгаар хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх энэ шийдвэрийн хэрэгжилт өнөөдөр ямар үзүүлэлттэй байна вэ?

Өмнө дурдсанчлан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр нь үе шаттайгаар хэрэгжинэ. Бас бүсийн ялгавартай. Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө 2018 онд 1 тэрбум, 2019 онд 1.4 тэрбум, 2020 онд 1.9 тэрбум, 2021 он гэхэд 2.5 тэрбум хүртэл нэмэгдүүлэхээр заасан байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 429 ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 332.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар шийдвэрийн хэрэгжилт 95 хувьтай байна. Ер нь ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх шийдвэрийг зардал бус хөрөнгө оруулалт гэж үзэх нь зөв юм. Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсний дүнд байгууллагуудын чадавх сайжрахаас гадна ашигт ажиллагааны үзүүлэлтүүд мөн өссөн дүнтэй байна. Зээлийн хүүгийн түвшин буурсаны зэрэгцээ байгууллагуудын үр ашигт байдал сайжирч ашгийн түвшин нэмэгдсэн нь ББСБ-уудын зах зээлд зээлийн бүтээгдэхүүний эрэлт өндөр байгааг харуулж байна.

Цаашид СЗХ санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллах вэ?

СЗХ өнгөрсөн есдүгээр сард дунд хугацааны буюу 2018-2021 оны стратеги төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлээд явж байна. Энэхүү стратеги төлөвлөгөөнд нийт зургаан зорилтыг тусгасны стратегийн зорилт 3-д, "Санхүүгийн бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хямд, хялбар, түргэн шуурхай, чирэгдэлгүй хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх” гэж тусгасан байгаа. Бид энэ зорилтынхоо хүрээнд санхүүгийн хүртээмжийг сайжруулах бодлогын баримт бичиг боловсруулж хэрэгжүүлэх, зах зээлд оролцогчдын чадавхыг нэмэгдүүлэх, хямд эх үүсвэртэй, урт хугацаат зээл болон бусад санхүүгийн хэрэгслийг зах зээлд гаргахыг бодлогоор дэмжих, технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн болон эрсдэлийг хянах тогтолцоог бүрдүүлэх гэсэн дэд зорилтуудыг тавьж, үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөгөө гаргаад хэрэгжүүлж байна. Мөн Засгийн газраас баталсан "Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан "Мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, "Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”, "Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” зэрэг бодлогын баримт бичгүүдэд салбарын оролцогчдыг чадавхжуулж, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг бий болгох, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд, олон нийтэд хямд үнэтэй өргөн сонголт бүхий санхүүжилтийн арга хэрэгслийг санал болгоход чиглэгдсэн олон ажил тусгагдсаныг хэрэгжүүлж байна. Эдгээр бодлогын баримт бичгүүдийг 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө 90-100 хувийн биелэлттэй байна.

Төстэй мэдээллүүд

ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ЖОЛООЧИЙГ 240 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ЖОЛООЧИЙГ 240 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

2018/04/10, 13:02
3, 8 тоогоор төгссөн автотээврийн хэрэгсэл энэ сард татвараа төлнө

3, 8 тоогоор төгссөн автотээврийн хэрэгсэл энэ сард татвараа төлнө

2018/03/19, 11:32
3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар татвараа төлөөрэй

3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар татвараа төлөөрэй

2018/03/05, 16:06
2, 7-ГООР ТӨГССӨН ДУГААРТАЙ БОЛ АМЖИЖ ТАТВАРАА ТӨЛӨӨРЭЙ

2, 7-ГООР ТӨГССӨН ДУГААРТАЙ БОЛ АМЖИЖ ТАТВАРАА ТӨЛӨӨРЭЙ

2018/02/23, 11:22

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн

2 | 0 | 2026/01/29, 15:54
gallery image

Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна

2 | 0 | 2026/01/29, 13:14
gallery image

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

2 | 0 | 2026/01/29, 10:58
gallery image

Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

2 | 0 | 2026/01/28, 14:54
gallery image

"Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодуулсан цэрэг эмнэлэгт хүргэгджээ

2 | 0 | 2026/01/27, 11:34
gallery image

Адольф Гитлерын бэлгийн бойжилт хөгжөөгүй байжээ

2 | 0 | 2026/01/26, 10:53
gallery image

Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

2 | 0 | 2026/01/23, 16:57
gallery image

17 найз охинтой эр залилангийн хэргээр саатуулагджээ

2 | 0 | 2026/01/20, 15:08
gallery image

Солонгост оршин суух эрхгүй 32 монгол хүнийг ажилд зуучилна нэрийдлээр их хэмжээний мөнгө залилжээ

2 | 0 | 2026/01/15, 14:20
gallery image

Хот хоорондын автобусанд мэндэлсэн охинд 18 нас хүртэл нь орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэв

3 | 0 | 2026/01/14, 12:08
gallery image

#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ

2 | 0 | 2026/01/14, 10:44
gallery image

Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ

3 | 0 | 2026/01/13, 11:27
gallery image

Сайн дураар НДШ төлөх хувь, хэмжээ нэмэгдэхгүй гэв

4 | 0 | 2026/01/12, 13:55
gallery image

Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

3 | 0 | 2026/01/09, 13:29
gallery image

Мадурог баривчилж, дэглэмийг нь унагаав

400 | 0 | 2026/01/05, 17:49
gallery image

16 настай охины амь насыг хохироосон хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжүүлжээ

937 | 0 | 2026/01/02, 15:26
gallery image

АНУ Оросын талд үйлчлэх ёсгүй гэв

1367 | 0 | 2025/12/30, 15:00
gallery image

Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

1199 | 0 | 2025/12/30, 14:48
gallery image

Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

1204 | 0 | 2025/12/30, 14:40
gallery image

Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

1195 | 0 | 2025/12/30, 14:36
gallery image

Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

1192 | 0 | 2025/12/30, 14:32
gallery image

Хил дамнасан ногоон “аялал”

1193 | 0 | 2025/12/30, 14:29
gallery image

Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

1184 | 0 | 2025/12/30, 14:27
gallery image

Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

1183 | 0 | 2025/12/30, 14:25
gallery image

Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

911 | 0 | 2025/12/30, 13:03
gallery image

Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

529 | 0 | 2025/12/30, 11:34
gallery image

Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

120 | 0 | 2025/12/30, 11:31
gallery image

Г.Занданшатарт эрх мэдэл бол байгаа. Харин бодлого, мөнгө хоёр л алга

1026 | 2 | 2025/12/26, 13:27
gallery image

Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа

1099 | 0 | 2025/12/25, 15:36
gallery image

С.Баярцогт: Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгч, "Оюу толгой"-д эзэмшдэг хувийг нь авах саналыг тавьсан байгаа

1290 | 0 | 2025/12/23, 18:09
gallery image

“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

1335 | 0 | 2025/12/23, 15:33
gallery image

С.Цэнгүүн: Би 13 удаа албан томилолтоор, 4 удаа хувийн ажлаар гадаад явсан

1297 | 0 | 2025/12/22, 17:37
gallery image

Энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

1289 | 0 | 2025/12/22, 16:48
gallery image

Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх

1310 | 0 | 2025/12/22, 13:10
gallery image

Урчуудын “уулзалт” үргэлжилсээр

1293 | 0 | 2025/12/22, 13:02
gallery image

Урчуудын “уулзалт” үргэлжилсээр

1269 | 0 | 2025/12/22, 13:01
gallery image

Оюутан малчин Шугар

1224 | 0 | 2025/12/22, 12:56
gallery image

Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа

670 | 0 | 2025/12/22, 12:54
gallery image

Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ

560 | 0 | 2025/12/22, 12:51
gallery image

“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ

264 | 0 | 2025/12/22, 12:23
gallery image

Мессигийн Колката дахь айлчлал үймээнээр төгслөө

1337 | 0 | 2025/12/15, 16:55
gallery image

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс нэг жилд 22 удаа томилолтоор явсан эх үүсвэрээ тайлагнахыг шаардаж байна

1820 | 0 | 2025/12/12, 18:47
gallery image

Зеленский: Хэрвээ АНУ аюулгүй байдал хангаж өгвөл сонгууль явуулахад бэлэн

2305 | 0 | 2025/12/10, 16:28
gallery image

Х.Нямбаатар: Нийслэлтэй хамааралтай аппликейшныг цөөлнө

1904 | 0 | 2025/12/09, 15:29
gallery image

2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2240 | 0 | 2025/12/04, 16:06
gallery image

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

2236 | 0 | 2025/12/04, 15:03
gallery image

Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

2214 | 0 | 2025/11/20, 18:24
gallery image

“Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бүс нутгийн санаачилга” төслийн талаар санал солилцлоо

2212 | 0 | 2025/11/20, 18:19
gallery image

“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

3156 | 0 | 2025/11/19, 11:58
gallery image

Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

3090 | 0 | 2025/11/19, 11:56
gallery image

Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

2153 | 0 | 2025/11/19, 11:53
gallery image

Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

1811 | 0 | 2025/11/19, 11:51
gallery image

Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

1541 | 0 | 2025/11/19, 11:44
gallery image

Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

1402 | 0 | 2025/11/19, 11:25
gallery image

Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

1125 | 0 | 2025/11/19, 11:23
gallery image

Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

1024 | 0 | 2025/11/19, 11:20
gallery image

Эв нэгдлийн ард гэм буруугаа нуухаар тохиролцсон уу

1824 | 1 | 2025/11/18, 17:00
gallery image

Төрийн албан хаагчийн 0-6 настай хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвдсөн бол тав хоногийн ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ өгн

1031 | 0 | 2025/11/17, 16:45
gallery image

“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

101 | 0 | 2025/11/14, 18:14
gallery image

ҮЙЛ ЯВДАЛ: "Байгаль орчны үнэлгээ, хөгжлийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

104 | 0 | 2025/11/14, 18:08
gallery image

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгыг хүлээлгэн өглөө

465 | 0 | 2025/11/14, 15:47
gallery image

Closed Cases | Нүүрний филлер тарилга хийлгэсний улмаас баруун нүднийхээ харааг бүрмөсөн алдсан хэрэг

1621 | 0 | 2025/11/13, 16:40
gallery image

ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

101 | 0 | 2025/11/12, 18:03
gallery image

Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

93 | 0 | 2025/11/12, 17:55
gallery image

Булааж хамгаалах тактик уу?

1602 | 2 | 2025/11/12, 12:34
gallery image

А.Ариунзаяа: Энэ удаагийн улсын төсөв "Лааз хуягаагийн лаазалсан төсөв" боллоо

1264 | 0 | 2025/11/11, 15:48
gallery image

#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

92 | 0 | 2025/11/10, 17:47
gallery image

Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

79 | 0 | 2025/11/10, 17:42
gallery image

Цахим гаваа таслан машин хулгайлж байсан хөвгүүд хүний амь бүрэлгэжээ

1378 | 0 | 2025/11/06, 14:44
gallery image

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

1384 | 0 | 2025/11/05, 18:19
gallery image

Closed Cases: Насанд хүрээгүй охины амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэрэгт холбогдсон залууд гурван жилийн ял оноожээ

2492 | 0 | 2025/11/04, 18:13
gallery image

Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ

1416 | 0 | 2025/11/03, 15:03
gallery image

Д.Ганцогт: "Номин Холдинг" тоног төхөөрөмж, үйлдвэрийн машиныг хулгайлж, тонож, луйвардсан

2520 | 0 | 2025/10/31, 11:47
gallery image

АПЕК-ийн чуулганаар "G-Dragon" үнэгүй дуулж, "RM" илтгэл тавих уу?

1550 | 0 | 2025/10/30, 11:31
gallery image

Гэр бүлийг хөгжүүлэхэд зарцуулагдах төсвийг ТАНАСНААР нэг өрхөд 143 төгрөг ногдож байна

1616 | 2 | 2025/10/29, 18:42
gallery image

Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

84 | 0 | 2025/10/28, 17:16
gallery image

Японд гахайг эсийн аргаар үржүүлнэ

1614 | 0 | 2025/10/28, 12:27
gallery image

НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

82 | 0 | 2025/10/27, 17:08
gallery image

Н.Амарбаясгалан: Хүнд дурсамжийг нь бэлэглэх хамгийн сайхан

2042 | 0 | 2025/10/27, 12:10
gallery image

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

1831 | 0 | 2025/10/24, 19:22
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69974 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59444 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50956 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47355 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42412 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37300 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37233 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31918 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31457 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30353 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23843 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23189 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22790 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22062 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21329 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20899 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19758 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19399 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18912 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18817 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18790 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18399 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18227 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18001 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17579 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17548 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17313 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17305 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17277 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17205 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16989 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16795 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16642 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16622 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16565 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16475 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16185 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16145 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16043 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15974 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15799 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15789 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15715 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15695 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15473 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15198 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14904 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14885 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14763 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14500 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14344 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14318 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14296 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14247 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14124 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13911 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13715 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13639 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13498 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13393 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47355 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59444 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37300 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50956 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31918 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31457 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14904 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13715 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17305 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13350 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13393 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15715 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10285 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11707 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13035 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18399 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5886 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9856 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11294 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11757 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8837 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9769 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9296 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10799 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8520 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11019 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7497 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11714 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8636 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8265 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12115 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9810 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18001 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6625 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7002 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8508 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6853 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7471 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11383 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6765 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.