| |
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулж, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр "Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” 27 дугаар зарлиг гаргаж:
Мөн 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр "Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 29 дугаартай зарлиг гаргаж:
Нэг. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
Хоёр. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
Гурав. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
Дөрөв. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
Тав. Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулсны дараа, шүүгч нарт хандаж үг хэллээ.
"Эрхэм шүүгчид ээ
Монгол Улсын шүүхийн шүүгч хэмээх эрхэм, хүндтэй ажилд томилогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
Монгол Улсын Үндсэн хуульд "Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэж заасан бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох; Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах; хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх; хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх нь шүүхийн эрхэм зорилго, шударга шүүхийн тогтолцоо билээ.
Өнөөдрийг хүртэл төрөөс шүүхийн байгууллагын төсвийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд ихэд анхаарч, бодлого хэрэгжүүлсний дүнд Монгол Улсын төрийн албан хаагчдаас хамгийн өндөр цалинтай нь шүүгчид болж эдийн засгийн баталгаа зохих хэмжээгээр хангагдсан. Гэсэн хэдий ч шүүхэд итгэх ард иргэдийн итгэл буурч, шүүгч, шүүхийн байгууллагын нэр хүнд үлэмж хэмжээгээр унаж байгаа үед та бүхэн шүүгчээр томилогдож байна. Нийт шүүгчдийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн олон зуун саяын хадгаламж, үнэтэй орон сууц, машинаа худалдан авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй шүүгчид ч бас байна. Тэд АТГ-аас дуудаж тайлбар авахыг хүлээлгүй өөрөө очиж тайлбарлаж бусад шүүгчиддээ болон хуулийн байгууллагын ажиллагсдад үлгэр дууриалал үзүүлэхийг уриалж байна.
2018 оны эцсээр АТГ-аас гаргасан "Шударга байдлын үнэлгээ” судалгаагаар иргэд авлига хамгийн их тархсан институцээр Шүүхийн байгууллагыг дурджээ.
Ардчилсан засаглалын тулгуур гурван баганы нэг Шүүх засаглал, зөв, шударга, нээлттэй, ил тод байж Монголын төр цэвэр байх учиртай.
Та бүхэнд шүүгчийн ёс зүй, хэм хэмжээг чанд мөрдөн, авлига, улс төржилт, албан тушаалтны нөлөөллөөс ангид байж, хараат бус, бие даасан байдлыг хэлбэрэлтгүй сахиж, түмний итгэлийг дааж, шүүгчийн нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэг хариуцлага урьд урьдынхаас илүүтэйгээр ногдож байна” гэлээ.









Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

