| |
"ЭХ ОРОН – ОЮУН САНАА – ЯРУУ НАЙРАГ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН УДИРДАМЖ
"Дашбалбар судлал” төв О.Дашбалбар агсны нэрэмжит "ЭХ ОРОН – ОЮУН САНАА – ЯРУУ НАЙРАГ” наадмыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил 5 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү наадмын хүрээнд яруу найрагчийн бүтээлээр уран зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, яруу найргийн наадам, уран бүтээлийн тайлан тоглолт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан ба энэ жил урлаг, утга зохиолын нэгдсэн үдэш болгон хийх гэж байна. Энэ жилийн "ЭХ ОРОН – ОЮУН САНАА – ЯРУУ НАЙРАГ” наадмын хүрээнд яруу найрагчдын урьд өмнө нийтийн хүртээл болоогүй шинэ шүлгийн уралдаан зохиогдох бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй. Дэлгэрэнгүй удирдамжтай танилцана уу.
Зорилго: Яруу найрагч, соён гэгээрүүлэгч О.Дашбалбар агсны уран бүтээлийг өнөө үеийн залууст танин мэдүүлэх, түүний уран бүтээл, намтар судлалыг хөгжүүлэх, түүх соёл, уламжлалаараа бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхэд оршино.
Хамрах хүрээ: Монголын нийт яруу найрагч, уран бүтээлчдийн дунд энэхүү наадам зохион байгуулна
Шалгаруулах журам: 1-р шатанд оролцогчид өөрийн бичсэн шинэ хоёр шүлгийг өгөгдсөн цахим шуудангийн хаягаар илгээнэ. Шүлгийн сэдэв харгалзахгүй бөгөөд эхний шатанд уран бүтээлчдийн нэрийг нууцалж, зөвхөн шүлгийг шүүгчдэд танилцуулж 30 яруу найрагчийг тодруулж хариу мэдэгдэнэ.
2-р шатанд шалгарсан 30 уран бүтээлч "ЭХ ОРОН – ОЮУН САНАА – ЯРУУ НАЙРАГ” наадамд оролцох эрхтэй болно.
Шагналын сан: "ЭХ ОРОН – ОЮУН САНАА – ЯРУУ НАЙРАГ” наадмын чансааг өсгөх, яруу найрагчдын чанарыг сайжруулах, шинэ уран бүтээлийг ард түмэнд таниулах зорилготойгоор ШИЛДГИЙН ШИЛДЭГ НЭГ ЯРУУ НАЙРАГЧИЙГ тодруулж 5.000.000 төгрөг (таван сая төгрөг), цом, өргөмжлөл, дурсгалын зүйлсээр шагнана.
Бүтээлийг хүлээн авах хаяг: dashbalbarstudies@gmail.com
Бүтээлийг хүлээн авах хугацаа: 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс
2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хүлээн авна.
Наадам зохион байгуулагдах хугацаа: 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17:00 цаг
Наадам зохион байгуулагдах газар: Тусгаар Тогтнолын Ордон – Их Танхим
Харилцах утас: 96658808, 88009302
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

