| |

Балканы орнууд улс орноор нь дамжин Баруун Европ руу гарах зорилготой яваа олон мянган цагаач дүрвэгсдийн замд хаалт хориг тавьснаар нөхцөл байдал улам хурцдах төлөвтэй болж байна. Хорват улс Сербитэй залгаа хилээ хааж, хойд хөрш Словен улсыг өдөрт 5000 цагаач дүрвэгчийг хүлээн авахыг хүссэн боловч Словений эрх баригчид 2500 орчмыг л хүлээж авах боломжтой гэдгээ мэдэгдсэн байна.
Иймд Хорватын Сербитэй залгаа хилд олон мянган хүний бөөгнөрөл үүсч байна. Хорватын эрх баригчид дүрвэгсдийг түр байрлуулах дамжин өнгөрөх хуарангууд ойрын хэд хоногийн дотор дүүрэх төлөвтэй байгааг анхааруулж байна. Хорват Сербийн хилд цагаач дүрвэгсдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, хэв журам сахиулагчид болон цагаачдын хооронд зөрчил маргаан үүсэх нь ч нэмэгдэх хандлагатай болжээ.
Балканы хойгоор дайрч яваа эдгээр цагаач дүрвэгсдийн дийлэнх хувь нь Австри, Герман болон Европын холбооны бусад орнуудыг зорьж байна. Гэвч цагаач дүрвэгсдийн их урсгалыг хувааж шингээх, албан ёсны цагаачлах эрх олгох зэргээр зөөлөн хандаж байсан Европын холбоо өнөөдөр бодлоо өөрчилж, цагаачдын урсгалыг зогсоохоор хилийн хяналт тогтоох асуудлыг гишүүн болон гишүүн бус орнуудтайгаар ярилцаж байна.
Гэхдээ шууд хилээ хаагаад орхихгүй, тухайн дамжин өнгөрч байгаа улс оронд нь байрлуулж, тэнд нь амьдрах орчин нөхцөлөөр хангах асуудлыг ярилцаж, ойрын үед шийдэл гаргах төлөвтэй байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

