| |
Монголын улс төрийн намуудын удирдах болон санхүүгийн үйл ажиллагаа нь хувьцаат компаниудын үйл ажиллагааг санагдуулна. Намыг анх байгуулагдахаас нь эхлээд удирдлагад байсан (нам байгуулсан) нөхдүүд мөн намынхаа санхүүд хамгийн их хөрөнгө мөнгө оруулсан гишүүд элит хүрээлэлд багтаж ,намын бүх үйл ажиллагааг хянана (өөрөөр бол компаний хяналтын багцийг эзэмшиж байгаа шиг). Засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа 2 намын нэр нь ондоо болохоос хоёулаа адилхан элитүүдийн нам учраас одоо төрийн өндөр дээд албан тушаалуудыг ил цагаанаар наймаалцах болсон,(хамтарсан гэх нэртэй засгийн газарт) учир нь шинээр бараг хэнийг ч гаднаас оруулахгүй, зөвхөн аль нэг намын элит хүрээнд багтаж байгаа нэг нь тохиролцоо ёсоор бялуунаас хувь хүртэнэ. Мэдээж хамгийн их хандив нэртэй авилгал өгсөн нь чухал албанд очих магадлалтай.
Намын санхүүжилтийн бас нэг эх сурвалж нь монополи, олигархи, мөн томоохон бизнес бүлэглэлүүдийг лоббидох маягаар ирнэ. Барууны орнуудад намд өгөх ийм хандив байдаг гэхдээ үүнд маш болгоомжтой ханддаг. Сүүлийн үед намын санхүүжилтийг ил тод байлгах, улсаас санхүүжүүлэх талаар олон санал гарч байгаа ч улсаас өгсөн энэ мөнгөөр намууд ард түмний төлөө ажиллах нь юу л бол. Сурсан занг сураар боож болдоггүй , нөгөөтэйгүүр элит удирдлага солигдоогүй байхад… Англи улсад улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх тухай санал гарч байсан ч батлагдаагүй юм, харин Оросын Думд 3% -ийн босго давсан улс төрийн намууд улсаас тодорхой хэмжээний мөнгө авдаг туршлага бий.
үндэстэн.мн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

