| |
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Оюун нар ахмад настаны тэтгэврийг нэмэх
боломжтой гэж үзэж байгаа илэрхийлсэн. Тодруулбал, Улсын хэмжээнд 238
мянган ахмад настан хамгийн бага тэтгэвэр буюу 230 мянган төгрөг авч
байна. Тиймээс тэдгээр ахмад настнуудын тэтгэврийг ирэх жил 30 мянган
төгрөгөөр нэмэгдүүлэх санал гарган ажиллаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл
архи тамхины татварыг нэмснээр уг мөнгийг олох боломжтой бөгөөд 2012
онд тэтгэврийн доод хэмжээ 180 мянган төгрөг байхад 130 ам.доллартай
тэнцдэг байсан бол одоо тэтгэвэр нэмэгдэж 230 мянган төгрөг болсон ч 115
ам.доллартай тэнцэж байгаа. Энэ нь тэтгэврийн хэмжээ 2012 оноос хойш
эдийн засгийн үзүүлэлтээрээ 10 хувь буурсан гэсэн үг аж. Тиймээс
тэтгэврийн нэмэгдэлд зарцуулах мөнгийг гишүүд сард 2.9 тэрбум, жилдээ
34.9 тэрбум төгрөгөөр тооцоолжээ. Түүнчлэн энэ мөнгөө архи тамхины
онцгой албан татварыг нэмэх замаар олох боломжтой гэж үзэж байгаа гэнэ.
Энэ талаар Л.Эрдэнэчимэг гишүүн "Манай улс 100 ширхэг тамхинаас 2
ам.долларын татвар авч байгаа. Энэ нь жижиглэнгийн 16 хувийн татвар авч
байгаа тоон үзүүлэлт юм. Гэтэл олон улсад энэ тоо 60 хүртэлх хувьд
татвар авч байгаа. Бид систем рүү оруулах бодлого барина гэсэн үг. Одоо
зах зээл дээр хамгийн түгээмлэг зарагддаг "Цагаан шонхор" тамхи 1600
төгрөгөөр зарагдаж байгаа. Энэ бол дэлхийн хаана ч байхгүй хямд өртөг.
Үүнийг хуулийн зохицуулалтаар өөрчилж, тамхины нэг хайрцаг тутмын үнийг
300 төгрөгөөр нэмэхээр хуульд тусгаж өгсөн” гэв.
Эх сурвалж: www.polit.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

