| |

Үүний дараа МҮАН дарга М.Энхсайхан " Хэвтэрийн эдийн засаг " сэдвээр, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, эдийн засагч Н.Дашзэгвэ нар илтгэл тавьж, үг хэллээ.
МҮАН-ы дарга М.Энхсайхан Монгол улсад эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг хэлээд хэвтрийн эдийн засгийн талаар илтгэсэн бол ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл "Хэвтрийн биш Зомби эдийн засаг гэж хэлнэ” хэмээв.
Өнөөдрийн "Бид хамтдаа” үндэсний форумаар "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл”, "Улс төрийн тогтолцоо ба зөвшилцөл”, "Төрийн албаны шинэчлэл”, "Үндсэн хуулийн шинэчлэл”, "УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох нь”, "Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй болгох нь” зэрэг сэдвээр эрдэмтэн мэргэд, улстөрчид чуулна.
"Бид хамтдаа” үндэсний форум энэ сарын 26-30-ны хооронд тав хоног үргэлжлэх юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

