| |
Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Статистикийн Үндэсний хороог нэгтгэхийг дэмжихгүй байна гэсэн санал хэлж зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгахад гишүүдийн олонхи дэмжлээ. Харин байнгын хорооны дарга А.Бакей үүнтэй холбогдуулан "Статистикийн газрын дарга нэгтгэх боломжтой гэсэн санал ирүүлсэн. Ингэхдээ Статистик бүртгэлийн Ерөнхий газар гэсэн нэршлээр нэрлэж, харьяалалыг нь УИХ-д байлгах хүсэлтэй саналаа ирүүлсэн. Тиймээс энэ саналаар санал хураалгая” гэв. Ингээд А.Бакей гишүүний саналаар санал хураахад мөн л олонхи нь дэмжсэн юм. Дэгийн тухай хуулиар дээрх хоёр саналаар дахин санал хураалт явуулахад Н.Алтанхуяг гишүүний саналыг дэмжлээ. Ингэснээр Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон Статистикийн Үндэсний хороог нэгтгэхийг дэмжсэнгүй.
Харин Н.Алтанхуяг гишүүний гаргасан Гааль, Татварын байгууллагыг нэгтгэхгүй, хэвээр үлдээх санал дэмжигдсэнгүй.
Г.Ган
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

